Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн 4-р сарын 27-ний өдрийг “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” болгон зарласан.
Өсвөр насны хүүхэд, багачуудад хөрсний бохирдлоос сэргийлэх дадал, хэвшлийг бий болгох, эрүүл хөрсний гүйцэтгэх үүрэг, ач холбогдол хөрсний бохирдол, доройтол болон түүний нөлөөллийн талаарх мэдлэгийг сайжруулах, бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулахад олон нийт, хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Уг өдөрлөгөөр Нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болох ерөнхий боловсролын 45 сургуулийн сурагчдад хүнд металлыг өөртөө хуримтлуулагч ургамал тарих замаар хөрсний бохирдлыг бууруулах, органик бус бохирдлыг ургамлаар саармагжуулах, арга технологи, дадлага сургалт орох бөгөөд мод тарьж ургуулах уралдаан зарлажээ.