Япон улсын Үцүномияа хотноо өнөөдөр эхлэх “Парис 2024” Олимпын эрх олгох 3х3 сагсан бөмбөгийн ээлжит тэмцээнд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдөх билээ.
Тэмцээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны чансаагаар эхний наймд бичигдсэн багууд, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2-8 дугаар байр эзэлсэн багууд оролцох бөгөөд эрэгтэй 8, эмэгтэй 8 баг Олимпын эрхийн төлөө ур чадвараа сорих юм.
ХЭСГИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:
Монгол 🆚 Япон
Монгол 🆚 Франц
Монгол 🆚 Египт