Advertisement

Галерей Таймс

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
Techies Resources Behavioral Synthesis

Архив

Нүүр arrow Бидний тухай
Бидний тухай | Хэвлэ |  Имэйл

Тvvхэн товчоон

         1929 оны 4 дvгээр сарын 5-нд "Улаанбаатар хотын мэдээ" сонины анхны дугаар хэвлэгдэн гарснаар нийслэлийн хэвлэлийн тvvх эхэлсэн юм. Монгол бичгээр хэвлэгдсэн энэхvv сонинг МАХН-ын Төв хорооны 37 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Нам, Эвлэлийн хорооноос эрхлэн, хагас хэвлэлийн хуудсаар долоо хоног тутам 500 хувь, дараагийн жилvvдэд нэг хэвлэлийн хуудсаар 800-2000 хувь хэвлэн гаргаж байсан нь архивын болон бусад баримтад тэмдэглэгдэн vлджээ. Зарим vед янчаан мөнгөний хvрэлцээгvйгээс тvр алгуурлан завсарлаж байсан ч "Улаанбаатар хотын мэдээ" сонин уншигчиддаа 80 дугаараа хvргэжээ.
          -1955 оны нэгдvгээр сарын 26-наас "Улаанбаатар хотын мэдээ" сонин "Улаанбаатарын мэдээ" нэрээр гарах болсон нь хоёр дахь vеийн тvvхийн эхлэл байлаа.  "Улаанбаатарын мэдээ" долоо хоногт гурван удаа тогтмол хэвлэгдэж 1969 онд 30 мянга, 1986-1990 онд 45-82 мянган хувь хэвлэгдэж байсан нь уншигч редакцийн амьд холбоо хэрхэн сайжирсныг харуулахын зэрэгцээ хvмvvсийн оюуны мэдрэмжийг нийтлэлээрээ шуурхай дамжуулан хvргэж байсны бодит нотолгоо юм. "Улаанбаатарын мэдээ" сонин 1955-1989 он хvртэл нийт 5715 дугаар гаргасан бөгөөд энэ хугацаанд Д.Yржинбадам, Д.Шагдарсvрэн, Ж.Гомбо, Б.Явуухулан, Г.Дугар, Х.Арсад, Ц.Мөнхжаргал, Д.Чулуунбат нар хариуцлагатай эрхлэгчээр нь ажиллаж байв.
          1990 оны 5 дугаар сарын 1-нд "Улаанбаатар" сонины туршилтын дугаар гарч гурав дахь vеийн тvvх эхэлж, гурав дахь нэрээ албан ёсоор авчээ. "Улаанбаатар" сонин Монголын сэтгvvл зvйн тvvхэнд анхны олон нvvр /А3 форматаар 64 нvvр/ сонин гаргаж, "Хангарьд" шагнал бий болгон, Арслангуудын нэрэмжит барилдаан зэрэг шинэлэг хэлбэрийн олон ажил зохион байгуулж, уншигчдынхаа талархлыг хvлээж байлаа. "Улаанбаатарын vдэш", "Нvгэл буян", "Алтан босго", "Алаг шаазгай", "Утга зохиол" зэрэг дагуул сонингуудыг бий болгосон. "Улаанбаатар" сонин 1990-1998 он хvртэл 1675 дугаар гаргасан бөгөөд энэ хугацаанд хэл бичгийн доктор, зохиолч Y.Хvрэлбаатар Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байв. 1999-2007 он хүртэл "Улаанбаатар таймс" сонины ерөнхий эрхлэгчээр урлаг судлалын ухааны доктор, яруу найрагч, зураач Ж.Саруулбуян, 2007-2008 он хүртэл Н.Ариунтуяа нар ажилласан юм.

Манайхан


          "Улаанбаатар" сонин 1999 оны 1 дvгээр сарын 1-нээс "Улаанбаатар таймс" нэрээр гарч, сонины дөрөв дэх vеийн тvvх эхэлжээ. "Улаанбаатар таймс" сонин амралт чөлөөт цагийн "Хvрээ & Хэмнэл", хошин шогийн "Хvрээ & Тоншуул" дагуул сонинтой, 2003 оноос долоо хоногт 8 нvvрээр 5 удаа хэвлэгдэж Монголын өдөр тутмын зургаа дахь тогтмол хэвлэлийн нэг болсон нь нийслэлийн сонины хувьд нэгэн шинэ хуудас нээсэн юм.
Одоо тус сонины Ерөнхий эрхлэгчээр Д.Чулуунбаатар ажиллаж байна.
"Улаанбаатар таймс" сонин нь 30 гаруй  ажилтан, ажиллагсадтай. Редакц, хэвлэх vйлдвэр, захиргаа санхvv аж ахуй гэсэн vндсэн нэгжтэй. Сонины редакц нь Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн алба, Улс төрийн алба, Тоймчдын алба, Хотын мэдээллийн алба, Урлаг соёл, спортын мэдээллийн алба, амралт чөлөөт цагийн "Хvрээ & хэмнэл", хошин шогийн "Хvрээ & тоншуул" гэсэн мэдээллийн албадаас гадна, Реклам зар сурталчилгаа, Компьютер, Гэрэл зургийн нийт арван албаас бvрдэж байна.


 

 

About Us 

Ulaanbaatar newspaper’s four generation of history started as it was first published as Ulaanbaatar Times on January 1, 1999.

UB Times has three affiliate publications of a weekend, humor and commercial classifieds and adverts editions, which are called as Huree & Hemnel, Huree & Tonshuul and Huree Zar respectfully.

UB Times has become the sixth national daily newspaper in 2003 by eight-page prints five days a week plus its other weekend editions.

Poet and artist Dr. J.Saruulbuyan is working as Editor in Chief of UB Times, which has a history of 75 years, and is a veteran publication of Mongolian media sector.

UB Times has 43 staff working in ten different editorial, printing administration and financial desks. Editorial desks are divided into investigative, politics, economics, arts, culture, sports, world news, and metropolitan news departments. Also UB times has a business advertisement managerial desk, IT and a photograhy studio.

 

Profile

History of metropolitan news started on April 5, 1929 at the resolution No.37 of Central Committee of the Mongolian People’s Revolutionary Party with “Ulaanbaatar City News” newspaper, which was printed 500 copies a week in traditional Mongolian script.

It was recorded in state archives notes that the newspaper was printed in 800-2000 copies annually in the following years. Due to crisis of cash, the newspaper was temporary suspended its operations in the past. But it managed to deliver 80 editions to its readers.

From January 26, 1955, the newspaper was printed with a new name “Ulaanbaataryn Medee” (Ulaanbaatar News), which was the second stage of its history. It was printed three times a week and its circulation reached to 30,000 in 1969. And, the highest ever circulation was 82,000 copies in the years from 1986 to 1990. It is a proven capability that the newspaper was delivering up-to-date news and information, and had good feedback from the readers back. Ulaanbaataryn Medee had printed a total of 5,715 editions between 1955 and 1989, during which D.Urjinbadam, D.Shagdarsuren, J.Gombo, B.Yavuukhulan, G.Dugar, Kh.Arsad, Ts.Munkhjargal, and D.Chuluunbat were working as editor in chief.

On May 1, 1990, the newspaper’s third generation, Ulaanbaatar, was out with 64 pages in A3 paper size format, which was the first ever largest newspaper printed in Mongolian news industry. The newspaper created cultural prize Khangarid Award, and Wrestling Cup of Arslan Title Holders, which were well received by mass readership of Mongolian media. Many newspapers have born from Ulaanbaatar such as Ulaanbaatar Evening, Nugel & Buyan, Altan Bosgo, Alag Shaazgai and Utga Zohiol. Ulaanbaatar newspaper printed 1,675 editions between 1990 and 1998, during which Dr.U.Khurelbaatar was working as editor in chief.

 

Шинэчилсэн: ( Wednesday, 14 January 2009 )
 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 08. Лхагва гариг.

Билгийн тооллын шинийн 30 дөрвөн ногоон мэнгэтэй  Цагаагчин тахиа өдөр

Өдрийн наран 06 цаг 28  минутад  мандан, 19 цаг 24  минутад жаргана.

Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам боох зэрэг үйлнээ сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, бэлбэсний газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэх зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 3 цаг 13 минутанд эхлэнэ.
 Үс засуулбал эрлэг лугаа учирна.

 

Цаг агаар

Улаанбаатар
14°C
Дунджаар:13°C
Чийгшил: 58.5%
Салхи: 200SSW 2mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 22 зочид холбогдсон байна