Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
Blog ESL

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow Улс төр arrow Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг зорино
Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг зорино
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Thursday, 11 March 2010
 Н.Энхлэн
Анхдугаар их хурлаа сүр дуулиантайхан хийсэн Ардчилсан хүчний холбооны удирдлагууд өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч З.Энхболд, дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар оролцлоо. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, АХХ-ны Ерөнхийлөгч З.Энхболд мэдээлэлдээ,
-Манай холбооны анхдугаар их хуралд 17 аймаг, есөн дүүргийн 850 төлөөлөгч, 100 гаруй хүн урилгаар оролцлоо.  АХХ-ны салбар холбоодоос ирсэн төлөөлөгчид эх орондоо ардчиллын үнэт зүйлсийг төлөвшүүлж, дундаж анги нь нийгмийн дийлэнх болсон чинээлэг нийгмийг цогцлоож, төр, засгийн үйл ажиллагааг иргэддээ нээлттэй, тунгалаг, хариуцлагатай болгон авилга, хнүд суртлаас ангид байлгаж, иргэддээ үйлчилдэг сайн засаглалтай болгохын тулд Монголоо шинэчилье, хамтдаа хөгжье гэсэн сэтгэлийн дуудлагаар хуран чууллаа.Төлөөлөгчид  манай улсад үүсч бий болсон улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг Монгол Улсын иргэдийн олонх нь хүсэн хүлээж байгаа үр дүнд хүрч чадахгүй, энэ нь улс төр бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашгийг төлөөлж буй  одоогийн олигархижсан төр засаг үүсч байгаа асуудлаар оновчтой, цаг алдахгүй, шийдвэртэй,  цогц бодлогын арга хэмжээ авахгүй байгаагаас шалтгаалж эрчимтэй хөгжлийн замыг зөв тодорхойлж чадахгүй байна гэж үзсэн. Хүний эрх, ардчилал, шударга ёс, нийгмийн бүхий л салбарт тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд иргэн бүхэн санал санаачлагатай оролцож, Монгол орноо хамтдаа шинэчлэхийн төлөө уриалга гаргалаа гэв. 
Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-АН-ын бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэн АХХ-г байгууллаа гэж ойлгож болох уу?
АХХ-ны Ерөнхийлөгч З.Энхболд:
-Монголын нийгэмд өнөөдөр олон асуудал хуралдаад байна. Зөвхөн АН-д бус нийгмийн салбар бүхэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг хайх, шинэчлэхийг зорьж байна.
-Хоёр намын амлалтыг хэрэгжүүлэхийг шахаж шаардах талаар ямар байр суурьтай байна вэ?
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Иргэн бүрт 1.5 сая төгрөг олгоно гэдэг дээр бид маргах зүйлгүй. Харин АН нэг сая төгрөг иргэдэд бэлнээр олгоно гэж амласныг хүлээн зөвшөөрөхгүй.  Бид байгалийн баялгаас олсон ашгаасаа доод тал нь нэг сая төгрөг хүртэлх хувьцааг иргэддээ олгоё гэж ярьж байсан.
-Танай холбоонд УИХ-ын гишүүд нэлээд байна.  Өөрсдийн бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ч юм уу, тийм боломж бий юу?
АХХ-ны дэд Ерөнхийлөгч З.Энхболд:
-Манай холбоонд 12 УИХ-ын гишүүн байна.   Хуулинд бодлогоо тусгах хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломж бидэнд  нээлттэй байгаа.  Бидний гаргасан уриалга үйл ажиллагааны зөвхөн эхлэл нь юм. Ойрын хугацаанд бид гишүүдийнхээ тоог 40-50 мянгад хүргэнэ гэж бодож байна.
-Оюу толгойн гэрээн дээр өнөөдөр асуудал үүсээд байна. Та бүхэн энэ гэрээ байгуулагдсаныг юу гэж үзэж байгаа вэ?
-Оюу толгойн техник  эдийн засгийн үндэслэл санаа зовоож байгаа. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ гэрээний үндэслэлийг яагаад буцаасан талаар судалж байна.  Оюу толгойн гэрээг байгуулах, тэнд олон монголчуудыг ажиллуулахыг эсэргүүцсэн хүн байхгүй. Харин техник эдийн засгийн үндэслэлийг  гаргалгүйгээр гэрээг урьдчилан баталснаас үүдсэн асуудал санаа зовоож байгаа юм. Ажлын хэсгийнхэн дүнгээ гаргахаар тодорхой болно.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Оюу толгойн гэрээнд шүүмжлэлтэй хандаж байгаа.  Оюу толгойн ордын техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж ирж байж гэрээ байгуулах ёстой байсан.  Гэтэл энэ гэрээ хийгдсэний дараа техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж, асуудлыг өөрөөр тавьж байна.

Уншсан: 604

  Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 10. Баасан гариг.

Билгийн тооллын шинийн 01
хоёр хар  мэнгэтэй Харагчин гахай өдөр

Өдрийн наран 06 цаг 31  минутад  мандан, 19 цаг 20  минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

 Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
 

Цаг агаар

Улаанбаатар
26°C
Дунджаар:25°C
Чийгшил: 24.2%
Салхи: 220SW 4mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 21 зочид холбогдсон байна