Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
VLSI Behavioral Synthesis

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow “Анод”-ын хэргийг энэ сард багтаан шийднэ
“Анод”-ын хэргийг энэ сард багтаан шийднэ
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Thursday, 11 March 2010
С.Дөлгөөн
Аль жил гаруйн өмнө л үүдээ барьсан “Анод” банкны хэрэг одоо болтол шийдэгдээгүй байна. Захирлуудынх нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй бол аль өнгөрсөн сард л дампуурлыг нь албан ёсоор зарлана гэж байсан ч нам гүм байсаар байгаа.
Энэ хооронд хувьцаа эзэмшигчид нь түр хороо байгуулж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах талаар дуугарч эхэлсэн. Уг нь 1300 гаруй хувьцаа эзэмшигчийн хохирлыг барагдуулна хэмээн 2009 онд л Монгол банкныхан ярьж байсан. Хаалтынх нь ханш буюу нэг ширхэг хувьцааг 586 төгрөгөөр бодож 10 орчим тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд төлнө гэж байсан ч энэ асуудал өдий болтол тодорхой шийдэгдсэнгүй. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран хохирлыг барагдуулна гэж байгаа ч гол буруутан нь СЗХ учир тэд хохирлыг нь барагдуулах ёстой хэмээн үзэж байгаа аж. Харин СЗХ-нд 10 тэрбум төгрөг байхгүй тул энэ талаар УИХ-ын хаврын чуулганд хандахаар болсон байна. УИХ-аас зөвшөөрвөл 10 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах бололтой.
“Анод” банкны дампуурлыг хэзээ зарлах нь бас л тодорхойгүй байгаа юм. Ямар ч байсан Монгол банкны эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ сардаа багтаан дампуурлыг зарлана гэж байгаа ч хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулахаас нааш дампуурлыг нь зарлаж болохгүй байгаа сурагтай.

Уншсан: 174

  Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 10. Баасан гариг.

Билгийн тооллын шинийн 01
хоёр хар  мэнгэтэй Харагчин гахай өдөр

Өдрийн наран 06 цаг 31  минутад  мандан, 19 цаг 20  минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

 Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
 

Цаг агаар

Улаанбаатар
26°C
Дунджаар:25°C
Чийгшил: 24.2%
Салхи: 220SW 4mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 18 зочид холбогдсон байна