Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
Techies Resources High Level Synthesis

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow Нийслэл хотод arrow Нэгдүгээр амаржих газрын их засвар эхэлжээ
Нэгдүгээр амаржих газрын их засвар эхэлжээ
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Thursday, 11 March 2010
О.Болор-Эрдэнэ
Нярайн халдвар гарч хаагдаад байгаа нэгдүгээр амаржих газрын их засвар энэ сарын 6-нд эхэлжээ. Нэгдүгээр амаржих газрын дарга Д.Энхбаяраас засварын талаар тодруулахад, барилгын зургаан компани засварын ажлыг гүйцэтгэж байна.
Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн шийдвэрээр тавдугаар сарын  10-нд их засварыг дууссан байх ёстой. Хугацаанд хавчигдаж засварыг чанаргүй хийх вий гэдэгт бид болгоомжилж байна. Тиймээс засварын чанарт онцгой анхаарна гэж ярилаа. Харин тус амаржих газрын ерөнхий инженер н.Бүрэнбаатарын хэлснээр засвар эхлээд удаагүй учраас хүндрэлтэй асуудал одоохондоо байхгүй аж. Барилгын хана, туургыг буулгах ажил хийгдэж байна. Гол засварын ажил эхлээгүй байгаа. Гүйцэтгэгч талуудтай нарийн төлөвлөгөө гаргаж, уялдаа холбоотой ажиллахаар болсон гэв. Нэгдүгээр амаржих газрын засварын чанарт нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар хяналтыг давхар тавьж ажиллах юм. Ташрамд дурдахад, нэгдүгээр амаржих газар нь 1968 онд ашиглалтад орсноос хойш их засвар огт хийгдэж байгаагүй аж.
Нярайн халдварын дуулианаар тус амаржих газрыг бүрэн засварлахаар болж, Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс хоёр тэрбум гаруй төгрөг гаргаж байгаа юм.

Уншсан: 261

  Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 10. Баасан гариг.

Билгийн тооллын шинийн 01
хоёр хар  мэнгэтэй Харагчин гахай өдөр

Өдрийн наран 06 цаг 31  минутад  мандан, 19 цаг 20  минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

 Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
 

Цаг агаар

Улаанбаатар
26°C
Дунджаар:25°C
Чийгшил: 24.2%
Салхи: 220SW 5mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 6 зочид холбогдсон байна