Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
SVTechie Technology

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow Гадаад ертөнц arrow Киотогийн протоколд хоёр улс шинээр нэгдлээ
Киотогийн протоколд хоёр улс шинээр нэгдлээ
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Thursday, 11 March 2010
Хятад улс Копенгагены олон улсын тунхаг бичигт нэгдэхээр болжээ. Цаг агаарын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын баримтад нэгдэн, гарын үсэг зурахаар зөвшөөрснөөр хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа тулгамдсан асуудал нэг шатаар боловч ахилаа.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Данийн нийслэл Копенгаген хотноо дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүлэгчид хуран чуулж, дэлхийн цаг агаарын өөрчлөлт, агаар мандалд цацагдаж байгаа хүлэмжийн хийн хэмжээг бууруулах асуудлыг хэлэлцэн, Копенгагены тунхаг бичгийг батлан гаргасан юм. Энэхүү тунхагт нэгдэж байгаа улс орнууд нь энэ оны сүүлч гэхэд Копенгагены тунхагийг батлан, хууль эрхзүйн үүднээс хүчин төгөлдөр мөрдөх нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээжээ. Киотогийн протоколыг орлох дээрх баримтад Хятад улсаас өмнө Энэтхэг мөн нэгдэж байгаагаа мэдэгдсэн юм. Энэтхэгийн байгаль орчны сайд энэ талаар улсынхаа парламентын танхимд хандан мэдэгдсэн байна. Копенгагены бага хуралд оролцогсод хуульзүйн зайлшгүй үүрэг хүлээлгүйгээр, эхний ээлжинд цаг агаарын дулааралтай тэмцэхэд анхаарч ажиллахаар үүрэг хүлээсэн. Энэ нь 2050 он гэхэд дэлхийн цаг агаарыг дунджаар хоёр градусаар бууруулж, хөгжингүй орнууд буурай хөгжилтэй орнуудад цаг агаар өөрчлөгдөхөд нөлөөлж байгаа хүчин зүйлийн төлөө нөхөн олговор төлөхөөр тусгажээ. Дэлхийн хамгийн их хүн амтай, аж үйлдвэрлэл өндөр хөгжиж байгаа Энэтхэг, Хятад улсууд Копенгагены баримтад нэгдэж байгаа нь томоохон алхам гэдгийг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна.

Уншсан: 242

  Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 10. Баасан гариг.

Билгийн тооллын шинийн 01
хоёр хар  мэнгэтэй Харагчин гахай өдөр

Өдрийн наран 06 цаг 31  минутад  мандан, 19 цаг 20  минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

 Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
 

Цаг агаар

Улаанбаатар
26°C
Дунджаар:25°C
Чийгшил: 24.2%
Салхи: 220SW 5mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 12 зочид холбогдсон байна