Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
ASIC Technology

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow Гадаад ертөнц arrow Чилийн газар хөдлөлт газрын тогтцыг өөрчилжээ
Чилийн газар хөдлөлт газрын тогтцыг өөрчилжээ
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Wednesday, 10 March 2010
Э.Оджаргал Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан тул үзэхийн тулд Javascript-ийг идэвхжүүлэх хэрэгтэй.
2010 он гарснаас хойш дэлхий дахинд хүчтэй газар хөдлөлт гурван удаа боллоо. Өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд Гаитид рихтерийн шаталбараар долоон магнитутын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 220 мянган, хоёрдугаар сарын 27-нд Чилид болсон 8,8 баллын хүчтэй газар хөдлөлтөд 800 гаруй, Тайваньд болсон  6,4 баллын газар хөдлөлтөд  хоёр мянга гаруй хүн тус тус амиа алдсан юм.
Энэ бүх аюулын чимээ намжаагүй байхад өөр бусад орнуудад ч их бага хэмжээгээр газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсээр байна. Чилид болсон газар хөдлөлт дэлхийн тэнхлэгийг өөрчилсөн тухай Америкийн Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв буюу НАСА мэдээлсэн юм. Эрдэмтэд дэлхийн тэнхлэг өөрчлөгдсөн шалтгааныг нарийн тогтоогоогүй ч энэ өөрчлөлт өдрийн үргэлжлэх хугацааг богиносгосныг мэдэгджээ. Дэлхийн эргэлтийг хурдасгахад нөлөөлсөн Чилийн сүйрэл түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь тодорхой хэмээн НАСА-гийн албан ёсны цахим мэдээнд бичсэн байна.  Чилийн газар хөдлөлт дэлхийн өдрийн уртыг 1,26 микросекундээр богиносгосон тооцоог Америкийн геофизикч Ричард Гросс гаргажээ. Микросекунд нь нэг секундийг сая хуваасны нэгтэй тэнцэнэ.  Дэлхийн бөмбөрцөгийн хэмжээтэй харьцуулахад найман сантиметрийн өөрчлөлт ямар уршиг тарихыг одоогоор эрдэмтэд судлаж байгаа юм. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн хөнөөлтэй цунами үүсгэсэн, 2004 онд Суматрийн аралд болсон газар хөдлөлт өдрийн уртыг 6,8 микросекундээр богиносгож, дэлхийн тэнхлэгийг долоо орчим сантиметрээр хөдөлгөж байжээ.  
2004 оны газар хөдлөлт дэлхийн тэнхлэгт арай бага нөлөө үзүүлсэн нь уг чичирхийлэл эквадорт харьцангуй ойр байсан, бас голомт нь гадаргад дөт байсантай холбоотой хэмээн эрдэмтэн Гросс онцлон тэмдэглэсэн байна. АНУ-ын Огайо мужийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан тооцоогоор Аргентины нийслэл Буэнос-Айресын газар нутгийг баруун зүг рүү 2,5 сантиметр нүүхэд нөлөөлжээ. Мөн Чилийн Саньтяго хот нь байсан сууринаасаа 28 сантиметрээр нүүсэн байна. Чилийн газар хөдлөлт нь хүн төрөлхтний түүхэнд дэлхийн газар зүйд нөлөөлсөн тав дахь хүчтэй газар хөдлөлт байжээ.    Өнөөдрийг хүртэл Гаити улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламж үргэлжилсээр байгаа юм. Газар хөдлөлтөд нурсан тус улсын Ерөнхийлөгчийн ордны өмнө энэ долоо хоногийн мягмар гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Гаитийн Ерөнхийлөгч Рене Преваль нэгэн мэдэгдэл хийжээ.
Тэрбээр олон улсын байгууллагаас ирүүлж буй хүнсний тусламжийг авахаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна. Преваль “Бид энэхүү тусламжийг авсаар байвал манай үйлдвэр, худалдаа дампуурахад хүрнэ. Тиймээс ард түмнээ ажлын байраар хангахын тулд дотоодынхоо зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Бидний гол зорилго хүмүүсээ ажлаар хангах явдал. Гадны тусламж нь үүнд саад болж байна” гэдгийг мэдэгдэлдээ онцлон тэмдэглэв. АНУ болон олон улсын байгууллагууд гаитчуудад гамшгийг даван туулахад тусламж үзүүлж байгаад мөн талархлаа илэрхийлсэн  байна.
Ирэх зургадугаар сард Гаитид хар салхины улирал болох тул аюулгүй байдлаа хангах бэлтгэлээ базаах хэрэгтэйг онцолж байлаа. Харин НҮБ-ын хүнсний хөтөлбөрийн асуудал хариуцсан төлөөлөгч Стив Рожер энэ талаар “Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламжаа үргэлжлүүлэн хүргэх хэрэгтэй. Тэдэнд хүнсээ авах мөнгө байхгүй. Тиймээс бид хүнс болон усны хэрэгцээг нь хангах тал дээр илүү ихийг хийх болно” гэжээ. Харин Улаан загалмайн нийгэмлэгээс орон гэргүй болсон гаитчуудыг ирэх тавдугаар сар хүртэл майхнаар хангахаа мэдэгдэв.

Уншсан: 285

  Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 10. Баасан гариг.

Билгийн тооллын шинийн 01
хоёр хар  мэнгэтэй Харагчин гахай өдөр

Өдрийн наран 06 цаг 31  минутад  мандан, 19 цаг 20  минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

 Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
 

Цаг агаар

Улаанбаатар
27°C
Дунджаар:26°C
Чийгшил: 22.8%
Салхи: 230SW 6mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 16 зочид холбогдсон байна