Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
SVTechie Technology

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow Гадаад ертөнц arrow “3D” зурагт худалдаанд гарна
“3D” зурагт худалдаанд гарна
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Wednesday, 10 March 2010
Алдарт “SONY” корпораци гэрийн нөхцөлд зориулсан цоо шинэ гэж болох 3D зурагтыг зургадугаар сарын 10-наас  худалдаалж эхлэх гэж байна. 46 инчийн 3D зурагт 350 мянган иен буюу 3898 ам.долларын үнэтэй байх бөгөөд энэ нь “SONY”-гийн энгийн, хавтгай дэлгэцтэй зурагтаас даруй 52 хувиар үнэтэй юм.
Өнгөрөгч ням гаригт болж өнгөрсөн Оскарын наадмаас гурван шагнал хүртсэн “Аватар” мэт 3D кино сүүлийн үед багагүй амжилт дагуулж байгаа учир гэртээ тэдгээр киног техник, технологийн өндөр түвшинд үзэх сонирхолтой худалдан авагчид олширч байгаа нь 3D зурагтны борлуулалтыг өсгөх гол хүчин зүйл болж байна.
“SONY”-гийн 3D зурагтны хамт хоёр хос тусгай зориулалтын дуран бүхий нүдний шил дагалдах бөгөөд дурангийн мэдрэгч нь үзэгч хаана байгаагаас хамаарч дуу болон дүрсний чанарыг тохируулах гэнэ. Хэрэв нэмэлт нүдний шил худалдан авахыг хүсвэл нэг хос бүр нь 12 мянган иений үнэтэй байх аж.
Сүүлийн үед 3D буюу гурван хэмжээст дүрслэл хүчээ авч, энэ төрлийн кино, видео тоглоом ихээр гарах болж, мөн үйлдвэрлэгчдийн зүгээс 3D дэлгэцтэй зурагт зэргийг үйлдвэрлэх болсон билээ. Жишээ нь “Walt Disney”-н эзэмшилд байдаг “ESPN” телевизийн суваг энэ зунаас эхлэн 3D спортын хөтөлбөр нэвтрүүлэхээр болжээ. “SONY” корпорацийн зүгээс 3D зурагтны борлуулалтын дүнг урьдчилсан байдлаар тооцоолж, чамлахааргүй хэмжээний ашиг олно хэмээн төлөвлөж байгаа юм. 2010 оны дөрөвдүгээр сараас 2011 оны дөрөвдүгээр сар хүртэлх нэг жилийн хугацаанд 25 сая ширхэг LCD буюу шингэн болор дэлгэцтэй зурагт худалдаална гэсэн тооцоотой байгаа бөгөөд тэдгээрийн арав орчим хувь нь 3D зурагт байх гэнэ.

Уншсан: 220

  Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 10. Баасан гариг.

Билгийн тооллын шинийн 01
хоёр хар  мэнгэтэй Харагчин гахай өдөр

Өдрийн наран 06 цаг 31  минутад  мандан, 19 цаг 20  минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

 Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
 

Цаг агаар

Улаанбаатар
26°C
Дунджаар:25°C
Чийгшил: 24.2%
Салхи: 220SW 5mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 5 зочид холбогдсон байна