Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
Blog High Level Synthesis

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow Соёл урлаг arrow Монгол улсын төлөө зүтгэе
Монгол улсын төлөө зүтгэе
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Wednesday, 10 March 2010
Х.Алтанцэцэг
Image“Монгол улсын төлөө зүтгэе” гэхээр танд цэргийн хүн санагдаж байгаа байх. Эсвэл цэргийн баяр болж байгаа болохоор ийм нэртэй тоглолт болох нь гээд аль хэдийнэ таачихсан сууна уу. Тиймээ. Энэ бол Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчдийн марш шоу тоглолтын нэр.
Марш шоу гэдэг утгаараа Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа гэхэд ч болно. Нэг үгээр хэлбэл хөгжмийн зохиолч, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн найруулагч Ж.Даваагийн санаачлагаар зохиогдож байгаа тоглолт. Энэ сарын 15-нд Бөхийн өргөөнд болох энэхүү тоглолтын талаар ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тэргүүн ахлагч, концертмейстер Ч.Мөнх-Оргилтой уулзаж ярилцлаа.
-“Монгол улсын төлөө зүтгэе” тоглолтыг цэргийн баярт зориулсан гэж ойлгож байна. Гэхдээ марш шоу гэж онцолсон байсан. Энэ талаар эхлээд сонирхуулаач?
-Тэгэлгүй яахав. Мэдээж нэгдүгээрт цэргийн баярын хүрээнд тоглогдож байгаа тоглолт. Хоёрдугаарт Монгол улсад цэргийн хөгжим үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойтой холбоотой. Ер нь энэ ойтой холбоотой олон ажил зохион байгуулагдаж байгаагийн нэг нь “Монгол улсын төлөө зүтгэе” тоглолт. Марш шоу гэдэг маань үлээвэр найрал хөгжмийн тоглолт гэсэн үг. Ихэвчлэн маршууд тоглогдоно гэж ойлгож ч болно. Ерөөсөө марш шоу тоглолт Монголд анх удаагаа зохиогдож байгаа нь энэ. Нэлээд нүсэр тоглолт болно гэж тооцоолж байгаа. Учир нь 100 гаруй үлээвэр найрал хөгжимчид тайзан дээр гарч үлээвэр найрал хөгжмийн сүр жавхланг үзэгчдэд харуулна. Арын албаныхнаа оруулаад мянган хүний хүч шаардаж байгаа. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн найруулагч Ж.Даваагийн санаачлагаар хийгдэж байгаа тоглолт л доо.
-Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид Герман улсад үлээвэр найрал хөгжмийн шоу тоглолтод оролцсон гэсэн. Магадгүй тоглолт хийх санааг тэндээс авсан байх?
-Тиймээ. Бид ХБНГУ-ын Бремин хотод 2010 оны нэгдүгээр сарын сүүлээр болсон маршийн томоохон тоглолтод оролцоод ирсэн. Гадаадын улс орныхон үлээвэр найрал хөгжмийн тоглолтыг маш сайхан хүлээж авдаг. Монголчуудаа үлээвэр найрал хөгжмийг сайн ойлгодог болгохын тулд бас европын орнуудын тоглолтыг Монголд нэвтрүүлэх зорилгоор энэ тоглолтыг хийж байгаа юм. Мэдээж сайн тоглолт гаргахын тулд маш олон хөгжимчид шаардлагатай. Тиймээс Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлхүүн бүтнээрээ, Батлан хамгаалах сургуулийн үлээвэр найрал хөгжимчид, цэргийн ангиудын хөгжимчид гээд л их олон хөгжимчин оролцоно.
-“Монгол улсын төлөө зүтгэе” тоглолтын зорилго?
-Европт үлээвэр найрал хөгжмийн томоохон наадам зохион байгуулагддаг тухай би түрүүнд ярьсан. Ийм наадам Азид ч гэсэн болдог.  Ийм наадмыг Монголд эхлүүлэх зорилгоор марш шоу тоглолтыг хийх гээд зүтгээд байгаа юм.    
-Тэгэхээр цэргийн марш тоглох юм байна гэж ойлгож болох нь ээ?
-Тиймээ. Монголын сүр жавхлантай маршууд эгшиглэнэ. “Эх орны төлөө” маршаас эхлээд хөгжмийн зохиолч Ж.Даваагийн маршууд гээд л. Түүнчлэн өрнө дорнын маш олон маршийг эгшиглүүлнэ гэсэн бодолтойгоор бэлтгэж байгаа. Мөн цэргийн ангиуд маань сүлд дуутай болсон. Энэ дуундыг тоглолтын үеэр шалгаруулна. Ер нь их сонин тоглолт болно доо. Сюрприз олонтой. Чухам ямар сюрприз байхыг очиж үзсэн хүмүүс л мэдэх болно.
-Мэдээж монгол марш гэдэг утгаараа гадаадын тоглолтуудаас ялгаатай байх?
-Гадаадын иймэрхүү шоу тоглолтууд дипле концерт маягаар зохиогддог. Өөрөөр хэлбэл марш болон сонгодог зохиолууд тоглогддог. Нэлээд өндөр түвшинд зохион байгуулагддаг. Бид ч гэсэн энэ тоглолтоо нэлээд өндөр түвшинд бас тэдний адил марш болон сонгодог зохиолууд гэсэн байдлаар хийхээр бэлдэж байна. 500 гаруй найрал дуучин, 64 бүжигчний тоглолт, мөн гардан байлдаан, бодибилдингийн үзүүлбэр зэрэг сонирхол татах олон зүйлс багтаж байгаа. Цэргийнхэн бидний ажил бүрээн дуудлагаар эхэлдэг учраас тоглолт маань ч гэсэн бүрээн дуудлагаар эхэлнэ.Нэг үгээр хэлбэл бүрээн дуудлага 120 хүний бүрэлдхүүнтэй үлээвэр найрал хөгжмийг дуудах юм. Ийм олон хүний бүрэлдхүүнтэй үлээвэр найрал хөгжмийн дуугаралт гэдэг хэн хүний анхаарлыг татах нь дамжиггүй. Марш шоу гэдэг маань бусад тоглолтоос эрс ялгаатай шүү дээ. Маршийг үлээвэр найрал хөгжмөөр л тоглоно. Түүнчлэн “Чингис хаан” хамтлагийн дуучин Монгол улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан энэ тоглолтод оролцож ая дуугаа өргөнө.   
-Дуучдын тоглолтыг хүмүүс үзэх гэж их тэмүүлдэг. Харин үлээвэр найрал хөгжмийн шоу тоглолтыг хэр сонирхох бол. Зохион байгуулж байгаа хүмүүс энэ тал дээр судалгаа хийсэн байх?
-Мэдээж хэрэг үлээвэр найрал хөгжим Монголд бизнесийн хэмжээнд хүртэл сайн хөгжиж чадаагүй байна л даа. Гэхдээ хүмүүст марш гэдэг ийм сайхан байдаг юм гэдгийг таниулж мэдрүүлэхийг бид хичээгээд байгаа юм. Анх удаа хийж байгаа гэдэг үүднээсээ энэ талыг бодолцож тасалбарынхаа үнийг харьцангуй бага тогтоосон. Өөрөөр хэлбэл тасалбар 6000 төгрөг. Ийм сайхан аялгуунуудыг ингэж хөгжимдөж болдог юм байна гэдгийг хүмүүстээ мэдрүүлэх хэрэгтэй. Хүмүүсийнхээ үлээвэр найрал хөгжмийн талаарх мэдлэгийг нь дээшлүүлэхийг хичээж байна. Би түрүүнд Монголд цэргийн хөгжим үүсээд 95 жил болсон гэж хэлсэн. Энэ хугацаанд мэдээж хөгжиж ч байсан бас унаж ч байсан. Харин одоо буцаад сэргэж байна. Ерөөсөө үлээвэр найрал хөгжим дахин сэргэж маш сайхан дуугарч байна гэдгийг л харуулах гээд байгаа юм шүү дээ. Нэг үгээр хэлбэл үлээвэр найрал хөгжмийн сүр хүчийг монголчууддаа үзүүлэхийг л бид зорьж байна.
-Монголчууд үлээвэр найрал хөгжмийг зөвхөн төрийн хүндэтгэлийн арга хэмжээг эхлүүлдэг гэж л ойлгодог?
-Тиймээ. Үлээвэр найрал хөгжмийг зөвхөн наадмаар эсвэл гадаадын зочид төлөөлөгчид  ирэхэд л үлээдэг гэсэн ойлголт хүмүүсийн дунд байсан. Тэгвэл энэ бодол халагдаж байна. Бид сүүлийн үед бүхий л арга хэмжээнд оролцож байгаа. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр гэхэд л Цэргийн музейд “Орчлонгийн сайхан хүүхнүүд” гэсэн вальсны цэнгүүн зохион байгуулсан.   


Уншсан: 516

  Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 10. Баасан гариг.

Билгийн тооллын шинийн 01
хоёр хар  мэнгэтэй Харагчин гахай өдөр

Өдрийн наран 06 цаг 31  минутад  мандан, 19 цаг 20  минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

 Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
 

Цаг агаар

Улаанбаатар
25°C
Дунджаар:24°C
Чийгшил: 25.7%
Салхи: 220SW 3mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 18 зочид холбогдсон байна