Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
ASIC Behavioral Synthesis

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow Улс төр arrow “Хаалттай ардчилал” ба баялгийн хараал
“Хаалттай ардчилал” ба баялгийн хараал
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Wednesday, 10 March 2010
З.Сүхээ
Бидний монголчуудын өнийн хүслэн бол Оюутолгойн орд газрыг ашиглах явдал байсан гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй болов уу. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон хонохоор барахгүй бүр тэр чигтээ хоосроод үлдэх магадлал маш өндөр байх шиг байна.
Өөрөөр хэлбэл өнөөх сүр дуулиан  болоод байсан Оюутолгойн орд газрын нөөц баялаг чинь харахад ойр ч хазахад хол гэдгийн үлгэрээр орох магадлал маш өндөр болчихлоо гэсэн үг л дээ. 45 сая тоннын нөөц 25 сая болтолоо буурч байна гэдэг чинь энгийн иргэд эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн эх орныхоо хишиг буянаас хувь хүртэх магадлал тэр хэрээр багасна гэж ойлгогдоод байгаа юм.
Нөгөө талаар дэлхий даяар яриад байдаг өнөөх байгалийн баялгийн хараал гэдэг чинь бидэнд бодитоор нүүрлэчихээд байна. Хэдийгээр монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг ч асуудалд ухаалгаар хандаж, аюулыг зайлуулах аргачиллаа эртхэн олохгүй бол хожим хар толгойгоо шаах нь бүү хэл тасалж хаяад ч нэмэр болохгүй нь тодорхой. Тэгээд ч саяхан дэлхийн улс орнуудыг ардчиллыг ямар замаар хэрхэн хөгжүүлж байгаа, ардчиллын шалгуурын альхан гишгүүр дээр зогсож буй тухайд судалгаа хийн, дүнг нь гаргажээ. Тэгсэн тэр жагсаалтад ардчиллыг амгалан тайван замаар байгуулсан хэмээгдэн биеэ тоож цээжээ дэлдээд байдаг бидний монголчууд нэлээд доогуур зогсож байх юм.
Тодруулбал “дефект”-тэй ардчилалтай улс орон хэмээн тэмдэглэгдсэн байна лээ. Энэ нь манай улсад засаглал авлигад автаж, ямар ч хариуцлагагүй басхүү хяналтгүй болсон гэсэн үг гээд ойлгочихож болно. Тэгээд дээрээс нь хяналтгүй уул уурхайн мөнгө ороод ирвэл “хаалттай ардчилал”-тай улс оронд тооцогдох болно. Хэрэвзээ нэгэнт тэрхүү “хаалттай ардчилал” гэсэн ангилалд орчихож гэмээнэ нөгөө баялгийн хараал гээчийг хүртжээ гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээнд мөрдөгддөг ёс журам, ангилал шатлалын адгийнхад нь орно гэж ойлговоос зохилтой.  Орох магадлал маш арвин байна хэмээн учир мэдэх, тохитой томоотой хүмүүс айн ширвээтэж эхэлсэн. Гэхдээ туйлын юм гэж байхгүй хорвоо болохоор гарах гарц байгаа нь мэдээж. Хаа нэгтээ амьдралд нэг хаалга нээгдэж өөр нэг хаалга хаагдаж байдаг гэж уншсан санагдана. Тэр жишгээр гарах гарцтай асуудал гэх гэсэн юм. Харин бидний хувьд үүсч буй нөхцөл байдлаас гарах арга нь маш энгийн. Өөрөөр хэлбэл эх толгой нь мэдэгдэхгүй энэ төрийн бантанг жаахан цэгцлээд өгөх шаардлага. Хамтарсан нэрийн дор хамаг байдгаа хуйвалдааны аргаар шийдэж буйг таслах ёстой. Миний бодож  буйгаар эл асуудлыг иргэний хөдөлгөөн, энгийн иргэд оролцохгүйгээр зохицуулж боломгүй санагдаад байгаа юм. Гэвч манай улсын идэвхтэйвтэр үйл ажиллагаа явуулдаг иргэний хөдөлгөөнүүд багачуудын ярьдагчлан “барьцгүй баагий”-нуудын цугларал болчихоод байгаатай та ч бас санал нийлэх биз. Гудамжинд жагсах нь өнөө цагийн Монголд албан тушаал горилж дарганцаруудын улыг долоох дөхсөнөөс амар гэж олонх хүмүүс ойлгодог гэсэн үг. Тэгэхээр одоо бид дүр эсгэж намиралгүй бугласан идээ бээрийг цэвэрлэх мэргэжлийн мэс засалчтай л болмоор байгаа юм. Гэхдээ өндөр зэрэглэлийн улс төрийн мэс засалч туйлын ховор, бараг л байхгүй гэж бодогдоод байгаа нь тоогүй. Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэгчлэн энгийн иргэд элдэв төрийн болон төрийн бус байгууллагынхны башир арганд авталгүй хөдлөөд үзэхэд болох байх аа. Эцэст нь тэмдэглэхэд тэнгэрээс тэвэр дүүрэн мөнгө унаад ирэхгүй. Тэгээд ч бусдын тусад найдаж суусаар өлсөж үхэв гэдэг шиг хий горьдсоор балагт балчиг намагт шигдэлтэй нь биш. Хаа хаанаа хавханд үнэгүй бяслаг байдаггүйг санаж, сэрүүн зүүднээсээ сэрвэл яасан юм бэ, таминь ээ.

Уншсан: 459

  Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 10. Баасан гариг.

Билгийн тооллын шинийн 01
хоёр хар  мэнгэтэй Харагчин гахай өдөр

Өдрийн наран 06 цаг 31  минутад  мандан, 19 цаг 20  минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

 Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
 

Цаг агаар

Улаанбаатар
26°C
Дунджаар:25°C
Чийгшил: 24.2%
Салхи: 220SW 5mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 11 зочид холбогдсон байна