Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
Blog Resources

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow Улс төр arrow Европын стандартуудыг Монголд нутагшуулна
Европын стандартуудыг Монголд нутагшуулна
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Wednesday, 10 March 2010
Ерөнхий сайд С.Батболд Европын стандартуудыг бүхий л салбарт нэвтрүүлэхийг зорьж байгаа. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-тай хамтран ажиллахаар болов. Энэ талаар Ерөнхий сайд С.Батболдод бараалхсан НҮБ-ын үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ё.Урамото хийсэн уулзалтын үеэр хөндөж ярив.
ЮНИДО нь 1990-ээд оны эхээр Монголын аж үйлдвэржилтийн бодлогын талаар судалгаа явуулсан нь манай улсын хөгжилд чухал нөлөө үзүүлснийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.
Хоёр тал Монгол Улс, ЮНИДО-гийн 2006 онд байгуулсан Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.   
ЮНИДО-гийн Ерөнхий захирлын орлогч нь тус байгууллагаас Монгол улсыг үйлдвэржүүлэх чиглэлээр хийж байгаа судалгааныхаа явц байдлыг танилцуулж стандартын асуудалд ихээхэн анхаардагаа танилцууллаа. Бүгд найрамдах Казакстан улс ЮНИДО-гийн тусламжтайгаар Европын стандартуудыг бүхий л салбартаа цогцоор нь нэвтрүүлж хурдтай хөгжиж байгаад Ерөнхий сайд С.Батболд анхаарлаа хандуулж энэ чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв. Энэ саналын дагуу Монгол улсын үйлдвэрлэлийн салбарт Европын холбооны стандартуудыг нэвтрүүлж нутагшуулах чиглэлээр ЮНИДО туслалцаа үзүүлэхээр болов.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд С.Батболдод Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Удирдлагын газрын дарга Дэвид Уоллер бараалхлаа. Уулзалтын үеэр Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төвөөр шалгаруулсныг Дэвид Уоллер албан ёсоор мэдэгдэж баяр хүргэв.  Ерөнхий сайд С.Батболд Гадаад харилцааны сайд байхдаа энэ саналыг хөндөн тавьж байсан юм.
Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төв болгосноор Олон улсын атомын энергийн агентлаг нь холбогдох санхүүжилтийг хандивлагч орнуудтай хамтран шийдвэрлэх юм байна. Ийнхүү Монгол улсад   Азийн бүсийн эрүүл мэндийн томоохон загвар төв бий болох боломж бүрдлээ  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Уншсан: 215

  Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 10. Баасан гариг.

Билгийн тооллын шинийн 01
хоёр хар  мэнгэтэй Харагчин гахай өдөр

Өдрийн наран 06 цаг 31  минутад  мандан, 19 цаг 20  минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

 Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
 

Цаг агаар

Улаанбаатар
26°C
Дунджаар:25°C
Чийгшил: 24.2%
Салхи: 220SW 5mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 13 зочид холбогдсон байна