| Иргэдийн уулзалтууд ирэх сард болох нь |
| Wednesday, 10 March 2010 | ||||||||
|
В.Батцэцэг
Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан тул үзэхийн тулд Javascript-ийг идэвхжүүлэх хэрэгтэй.
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ. Хотын дарга Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдхүүн гадаадад яваа учраас нэгдүгээр орлогч Б.Баатарзориг шуурхай зөвлөгөөнийг удирдсан. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөн шуурхай гэдэг үгийн утга учрыг гаргасан гэж болно. Өглөөний 11.00 цагаас эхэлсэн шуурхай зөвлөгөөн өнгөрсөн 14 хоногт хийсэн ажлын биелэлт, зарим даргын нэмэлт мэдээлэл, хотын орлогчийн үүрэг даалгавар гэсэн бүтэцтэйгээр11.40 цагт өндөрлөсөн юм. Нэгдүгээр орлогч шуурхай зөвлөгөөний эхнээс л нэлээд шүүмжлэлтэй хандаж, аль нэг дарга үг хэлэхийн тулд үг хэлдэггүй гэдгийг сануулж байлаа. Нэг үгээр хэлбэл заавал үг хэлэх ёстойдоо шуурхай зөвлөгөөн дээр үг хэлдэггүй. Харин ажил хэрэгтээ тусган хэрэгжүүлж, санаа авахуулах үүднээс үг хэлдгийг өнгөрсөн шуурхай зөвлөгөөн дээр “Улаанбаатар” бизнес хөгжлийн төвийн дарга М.Ганбаатарын хэлсэн үгээр жишээ татан онцолж байсан юм. Энэ өдрийн шуурхай зөвлөгөөнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийнэ гэж танилцуулсан ч бэлтгэгдээгүй, ирээгүй гэсэн шалтгаанаар хойшилсон. 270 саЯ тӨгрӨг биЧил цэцэрлэгт биш “Тусгаар тогтнолын талбай”-д зарцуулагдана Жил бүр нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, дүүргүүдэд бичил цэцэрлэг байгуулдаг. Энэ жил ч төвийн дүүргүүдэд тус бүр хоёр, захын дүүргүүдэд нэг нэг бичил цэцэрлэг байгуулахаар 270-аад сая төгрөг төсөвлөсөн ч энэ мөнгөөр “Тусгаар тогтнолын талбай”-г тохижуулах шийдвэрийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас гаргажээ. Тиймээс дүүргүүдийн төсвөөс хөрөнгө гаргаж, бичил цэцэрлэг байгуулах ажлыг хийлгэхээр болжээ. Энэ шийдвэрийг дүүргийн Засаг дарга нар нэлээд эсэргүүцэж, Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр “НИТХ-аас гаргасан шийдвэрийг Засаг даргын зөвлөлийн хурал өөрчлөх ёсгүй. Энэ шийдвэрийг эргэж харахыг хүсч байна” гэж байв. Мөн энэ онд нийслэлийн хэмжээнд хийгдэх тохижилтын ажлын төлөвлөгөөг гаргаж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер баталсан бөгөөд ирэх сарын нэгнээс зарим ажил эхлэх аж. Нийслэлийн төсвөөс 300 сая, дүүргийн хөрөнгөөс 987.6 сая, байгууллага, аж ахуйн нэгжийн хөрөнгөөр 3975,8 сая, бусад эх үүсвэрээс 4171,5 сая төгрөгийн тохижилтын ажил хийгдэх юм байна. Үерийн даланг зӨвхӨн цэвэрлээгҮй Энэ долоо хоногоос цаг агаар дулаарна гэсэн мэдээ нэг талаар таатай боловч, нөгөө талаар шар усны үер бууж болзошгүй гэсэн айдсыг агуулж буй. Нийслэлийн Засаг дарга албан даалгавар гаргаж, шар усны үерээс урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээ авахыг холбогдох газруудад даалгасан. Энэ хүрээнд өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн далан сувгийг цэвэрлэж, ус урсах боломжтой болгожээ. Тухайлбал, Баруун уулын үерийн ус зайлуулах сувгийг хааж барилга барьж, кран байрлуулсан “Русский констракшн” ХХК-ийн кран, барилгыг буулгаж даланг сэргээжээ. Харин энэ бүхнийг шуурхай зөвлөгөөний биелэлт дээр зөвхөн үерийн даланг цэвэрлэсэн гэж тайлагнасан нь хотын Ерөнхий менежерийг тайлбар хийхэд хүргэсэн бололтой. Тэрээр “Үерийн даланг зөвхөн цэвэрлэсэн мэтээр тайлбарлаж болохгүй. Маш их хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулж 10 гаруй хоног хийсэн ажил” гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат онцолж байлаа. Мөн Туул голын мөс нимгэрч байгаатай холбогдуулан Хан-Уул, Баянзүрх дүүрэгт мөсөн дээгүүр явах хөдөлгөөнийг хязгаарлаж, тэмдэгжүүлсэн байна. Шинэ бҮтээлЧ ажил хаана Явна вэ? Өнгөрсөн шуурхай зөвлөгөөн дээр хотын дарга “Нийслэлийн хэмжээнд салбар, байгууллага, ажилтан бүр ард түмэнд хүрсэн нэг шинэ бүтээлч ажил хэрэгжүүлэх хөдөлгөөн өрнүүлж, үр дүнг тооцож бүртгүүлэх” гэсэн үүргийг өгсөн. Харин өчигдрийн шуурхай зөвлөгөөн дээр “Бэлтгэл хангаж байна, ярилцаж байна” гэсэн тайлбарыг өгсөн тухай мэдээлэв. Аливаа нэг ажлыг хийх гэж ярилцах, бэлтгэх, хийх гээд нэлээд цаг хугацаа алддагийн жишээг энэ үүрэг ч харуулах бололтой. Дахин хэчнээн хугацаа орохыг хэн ч мэдэхгүй. Энэ янзаараа бол дараагийн шуурхай зөвлөгөөний үеэр манай байгууллага дахин нягталж байгаа гэсэн тайлбар өгөхийг ч үгүйсгэх аргагүй бололтой. Тиймээс ч хотын орлогч ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын тоонд шинэ санал, санаачилгыг мөн л дурдаж, боломж бололцоогоо ашиглан дорвитой ажил хийхийг сануулаад энэ сарын 25-ны дотор чиглэлээ ирүүлэхийг үүрэгдсэн. Тэрбээр цааш нь: Ё Ирэх сарын эхээр донор байгууллагуудтай хөрөнгө оруулалтын семинар зохион байгуулна. Төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа байгууллагууд энэ сарын 20-ны дотор төслийн мэдээлэл, санхүүжилт, саналаа ирүүлэх. ЁНийслэл, дүүрэгт иргэдтэй хийх уулзалтыг дөрөвдүгээр сараас эхэлнэ. Хийж буй ажлаа иргэдэд хүргэхээс гадна хийх ажлын саналыг иргэдээс авч, үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ уулзалтыг үр дүнтэй зохион байгуулах. ЁЦаг агаар дулаарч, цас хайлж байна. Зарим газар цасан дороос хог гарч ирнэ. Шар усны үер ч бууж болзошгүй. Тиймээс хаврын ажилдаа орцгооё. ЁЭнэ долоо хоногоос зарим байгууллагын дарга нар гадаадад томилолтоор явна. Эзэнгүй хойгуур ажил нь урагштай байвал түүнийг сайн менежер гэж үздэг. Тиймээс орлогч, ажилчдадаа хийх ажлын чиглэлээ сайн өг. ЁНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар чухал асуудлуудыг хэлэлцсэн. Эндээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх гэсэн үүргүүдийг өгсөн юм. Уншсан: 205
|
||||||||


.jpg)

Сэтгэгдэл бичих