Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
Techies Resources High Level Synthesis

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow Нийслэл хотод arrow Агаарын бохирдлын 60 хувийг тоос эзэлж байна
Агаарын бохирдлын 60 хувийг тоос эзэлж байна
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Thursday, 04 March 2010
В.Бат
“Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл ч гэлээ, хамгийн их бохирдолттой хот байх албагүй” гэж нийслэлийн агаарт дүн шинжилгээ хийсэн Дэлхийн банкныхан үзэж байна. Тэд Улаанбаатар хотын агаарын бохирдолд судалгаа хийх төслөө 2008 оноос эхэлсэн бөгөөд урьдчилсан дүнгээ өчигдөр сэтгүүлчдэд танилцуулсан юм.
Дэлхийн банкны эрчим хүчний ахлах мэргэжилтэн Галиус Ж.Драугелис, Байгаль орчны дэд сайд Ч.Жаргалсайхан болон бусад албаны хүмүүс оролцож, судалгааны талаар мэдээлсэн. Судалгааны багийнхан дэлхийн бусад хотуудтай харьцуулахад Улаанбаатар хамгийн бохир хот гэдгийг хүлээн зөвшөөрч байв. Улаанбаатарын агаарын бохирдлын 40 хувийг гэр хорооллын утаа, бусад эх үүсвэр бий болгодог бол 60 хувийг тоос, тоосонцор үүсгэдэг гэнэ. Манайхан агаарын бохирдлын гол эх үүсвэр хэмээн гэр хороолол, цахилгаан станц, авто машинд л “дайн зарлах”-аас тоосонцорыг төдийлөн анхаардаггүй байсан нь ийм байдалд хүргэжээ. Нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй тоосонцор нь Улаанбаатарчуудыг чимээгүйхэн хөнөөхөд томоохон хүчин зүтгэл гаргаж байгааг мэргэжлийнхэн ийн дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Агаарт агуулагдах тоосонцорын хэмжээ 2.5 никроноос бага байхдаа л  хүний эрүүл мэндэд заналхийлж байдаг аж. Харин бидний амьсгалж буй агаар 2006 онд 141 никрон тоостой байсан бол 2008 онд 279 болон өссөн байна. Энэ нь олон улсын стандартаас 2-10 дахин их байгаа бол Монгол улсын стандартаас 3-5 дахин давсан хэмжээ. Өчүүхэн бага хэмжээтэй байхдаа л эрүүл мэндийн дайсан болдог тоосонцор энэ хэмжээнд хүрчихээд биднийг “алж” байгаа нь мэдээж. Найтаах төдий  өнгөрөөдөг тоос та бидний амь насанд заналхийлж байна. Монгол улсын хэмжээнд нийт өвчлөлийн эхний тавд амьсгалын замын өвчин багтсаар байгаад агаарын бохирдол тэр дундаа тоосонцор томоохон үүрэг гүйцэтгэж буй. Өвлийн улиралд тохиолдож буй нийт амьсгалын замын өвчлөлийн 50 хувь нь агаарын бохирдлоос гаралтай гэдгийг судалгааны багийнхан тогтоожээ. Ингэхдээ гэр хорооллын иргэдийн амьсгалын замын болон зүрх судасны өвчлөлийн хувь хотын төвийн иргэдээс харьцангуй их гарчээ. Энэ нь гэр хорооллын иргэд агаарын бохирдолтод илүү их өртөж буйг харуулж байгаа юм.
Олон улсын байгууллагууд судалгаа шинжилгээ хийж, Улаанбаатарын агаарын бодит төрхийг тодорхойллоо. Тэгвэл Монгол улс юу хийх гэж байна вэ гэсэн асуултад Байгаль орчны дэд сайд Ч.Жаргалсайхан “Улаанбаатарын агаарын бохирдолтод 18 их наяд төгрөг шаардлагатай тооцоо гарсан. Бид энэ мөнгийг хаанаас олох вэ? Удирдлагын менежмент, идэвхгүй байдлаасаа болоод бид агаарын бохирдлыг бууруулж чадахгүй байгаа нь үнэн. Бид хамтран тэмцэх ёстой” гэж асуултаас бөөрөнхийлөхөөс өөрийг хэлж чадахгүй сууна. Бид энэ жил ийм ажлыг иргэд та бүхний эрүүл мэндийн төлөө хийнэ гээд зоригтой хэлчих үг түүнд байсангүй. Үнэхээр ийм үзэл бодол, ажил хэрэг биднийг агаарын бохирдолттойгоо хэдэн арван жилийг үдэхэд нөлөөж  байгаа юм.
Маш их хөрөнгө шаардлагатай гэсэн. Түүнийг хаанаас олох вэ дээ гэж сэтгэл санаагаар унаж суугаа эрх мэдэлтнүүдийг харж суусаар Улаанбаатарчууд уушгигүй болж буйг өдөр бүр сануулж байгаа ч илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт ч хийсэн  сэгсэрнэ гэгч болсоор байна. “Улаанбаатар хотын агаарыг сайжруулахад бодитой биелэхүйц, томоохон зорилт бүхий агаарын бохирдлыг бууруулах стратеги хэрэгтэй байна” хэмээн Дэлхийн банк үзэж байгаа аж. Тэгвэл “Ойрын хугацаанд ажил хэрэг болж, үр дүнгээ өгөх ямар аргыг та бүхэн санал болгомоор байна” гэсэн асуултад  Дэлхийн банкны эрчим хүчний ахлах мэргэжилтэн Галиус Ж.Драугелис “Гэр хорооллыг орон сууцжуулах талаар ярьж байгаа ч энэ нь маш их хугацаа шаардана. Тиймээс бага зардлаар ойрын хугацаанд үр дүнгээ өгөх сайжруулсан зуух, шахмал түлшийг хэрэглэж, газрыг зүлэгжүүлэх хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах шидэт арга байхгүй. Харин үүнтэй тэмцэхээр хийж буй аливаа ажлаа агаарын бохирдлыг бууруулахад ямар хувь нэмэр оруулахыг эхэлж тооцоолох нь чухал” гэсэн хариултыг өгсөн юм. Хэдий та бидний мэддэг, туршиж буй хариултыг өгсөн ч аливаа зүйлийг хар сохроор хийх бус эхлээд үр дүнг нь тооцоолсны эцэст хэрэглэхийг зөвлөсөн нь шинэлэг хариулт байсан.
Зөвхөн Улаанбаатар хотын нуруун дээр байсан агаарын бохирдол аюулын харанга дэлдсэнийг мэдсэн төр засаг энэ жилээс хараандаа авч, хөрөнгө санхүү ч зарцуулахаар болсон. Харин тэр бүх хичээл зүтгэл, хөрөнгө мөнгө ямар нэг зүйлийг турших бус бодитой ажилд зарцуулагдаасай гэсэн залбирал л иргэд бидэнд үлдэж байгаа шүү дээ. Хэдий бодитой дүр төрхийг нь гаргаж, ажил хэрэг явуулахад тус дөхөм болох ч муу муухай бүхнээ дэлхийд таниулах мэт судалгаа шинжилгээнүүд ар араасаа цуварч, утаа биднийг хордуулж байгаа гэсэн таамагхан яриаг маань өдөр бүр баталсаар байна.

Уншсан: 284

  Сэтгэгдэл (1)
1. бохирдол
Бичсэн: улс төр, Өдөр: 06-04-2010 08:45
:)  
ийм л байна

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 10. Баасан гариг.

Билгийн тооллын шинийн 01
хоёр хар  мэнгэтэй Харагчин гахай өдөр

Өдрийн наран 06 цаг 31  минутад  мандан, 19 цаг 20  минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

 Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
 

Цаг агаар

Улаанбаатар
26°C
Дунджаар:25°C
Чийгшил: 24.2%
Салхи: 220SW 4mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 18 зочид холбогдсон байна