Захиалга
Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг. Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063 Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.
|
|
|
|
Хилчдийн шүүх хурал хаалттай боллоо |
|
Thursday, 04 March 2010 |
С.Болд-Эрдэнэ  Дорноговь аймгийн Улаан-Уулын заставт өнгөрсөн оны 11 дүгээр сард хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан хилчид гурван нөхрийгөө буудан амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ. Уг хэргийн шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Г.Лхагважав, Э.Оюунболд, М.Тулга, Р.Энхжаргал нарын хэргийг гурван сар гаруйн хугацаанд шалгасны эцэст ийн шүүх хурал нь болж байна.
Хэрэгтнүүдийг өглөөний 07.30 цагийн үед Ганц худагийн урьдчилан саатуулах төвөөс шүүхийн танхимд авчирсан байв. Өглөөний 09.30 цагт эхэлнэ гэж байсан шүүх хурал шүүгчдийг хүлээсээр 30 орчим минутын дараа эхэллээ. Шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Ч.Хосбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ш.Төгсгэрэл нарын бүрэлдхүүнтэй шүүх бүрэлдхүүн хэргийг шүүсэн юм. Улсын яллагчаар О.Сарангэрэл, өмгөөлөгчөөр Ц.Итгэл, Ш.Хувьцагаан, С.Жанцан, н.Гэнэдулам нар оролцлоо. Хэрэгт холбогдоод байгаа Г.Лхагважав, Э.Оюунболд, М.Тулга, Р.Энхжаргал нар хэвлэлийнхний өмнө анх удаа гарч ирж байгаа нь энэ юм. Үс нь ургаж, царай нь харласан тэд бүгд доошоогоо харчихсан, сэтгүүлчдээс нүүр бууруулан зогссон. Үнэндээ тэднийг хараад гурван хүний амийг зэрлэгээр хөнөөсөн хэрцгий алуурчид гэхээсээ аавдаа загнуулаад сууж байгаа хүүхдүүд гэмээр санагдсан. Тэдний нүдийг харахад энэ залуучууд юу хийснээ гүйцэд ойлгож, гэмшиж байна даа гэх зүйл харагдсангүй. Тэдэнд эрүүгийн хуулийн 91.2.1 буюу шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алах, 91.2.16 буюу шунахайн сэдэлтээр хоёр ба түүнээс олон хүнийг алах, 112.2.7 буюу хоёр буюу түүнээс олон хүнийг барьцаалсан, 147.2 буюу бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон, зэвсэг зэвсгийн чанартай бусад зүйлс хэрэглэсэн, бусдад их хэмжээний хохирол учруулсан зэрэг зүйл ангиар ял төлөвлөжээ. Дээрх зүйл ангиуд нь багадаа гурван жил цаашлаад цаазаар авах хүртэл ял оногдуулах юм. Шүүх хурлын дарга хэргийн талаар танилцуулсны дараа шүүх хурлыг хаалттай явуулахаар болсон. Цэргийн ангиудын байрлал, зэвсгийн тоо зэрэг улсын нууцын чанартай зүйл яригдах болохоор ийн хаалттай хуралдана гэсэн юм. Ингээд шүүх хурлын танхимаас сэтгүүлчдийг гаргасан. Шүүх хуралд яллагдагчдын ар гэрийнхнээс тус бүр нэг нэг хүнийг оруулахаар болж, үлдсэн хүмүүсийг гадаа нь хүлээлгэж байв. Үүнд зарим хүмүүс дургүйцэж буйгаа хэлж байсан юм. Мөн энэ үеэр уг хэргийн улмаас хоёр ч удаа буудуулж шархадсан дэслэгч Ц.Сод-Эрдэнийн ээж нь ирсэн байв. Тэрбээр аймшигтай хэрэг гарлаа гэж ярьж, бичиж байна. Гэхдээ миний хүүгийн талаар ер дурдахгүй байгаад нь гомдож байгаа гэв. Хоёр сумны шарх авсан ч 20 гаруй км газар цусаа савируулан гүйж, хэргийн талаар мэдээлсэн нь олон аавын хүүгийн амь насыг аварсан баатарлаг явдал болсон хэмээн Ц.Сод-Эрдэнийн ар гэрийнхэн үзэж байгаа бололтой. Ц.Сод-Эрдэнийн ээжээс ярилцлага авъя гэсэн ч шүүх хурал дууссаны дараа л ярилцлага өгнө. Одоо юу ч ярихгүй гэсэн юм. Дугаар шилжих мөчид шүүх хурал дуусаагүй байлаа. Өнгөрсөн 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө гарсан энэ хэргийн талаар эргэн зарим зүйлийг сануулъя. Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь хилийн 0129 дүгээр ангийн 0223 дугаар салбарын Тавантолгойн хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Г.Лхагважав, Э.Оюунболд, Р.Энхжаргал, М.Тулга нар харуулын дарга гэрээт хилчин М.Энх-Амгаланг буудаж, амь насыг нь хохироосон юм. Тэд 23-ны 02.00 цагийн үед застав дээрээ ирж, заставын орлогч ахлах дэслэгч С.Бум-Эрдэнэ, гэрээт хилчин Э.Бямбасүрэн нарын амь насыг хөнөөгөөд дэслэгч Ц.Сод-Эрдэнийг буудаж шархдуулсан. Тэндээсээ заставын холбоог тасалж, автомат буугаар зэвсэглэн “Фермер” маркийн машинтай, зургаан байлдагч, ахлагч О.Итгэлтөгс нарыг барьцаалан Дорноговь аймгийн Өргөн сумын чиглэлд оргосон юм. Энэ талаарх мэдээ өглөөний 04.45 цагт ХХЕГ-ын шуурхай жижүүрт ирснээр Хил хамгаалах алба, цагдаагийнхан шуурхай баг томилж эрэн сурвалжлах ажлыг яаралтай эхлүүлсэн. Өглөөний 11.00 цагийн үед зэвсэглэсэн хилчид унаж явсан машин болон барьцааны зургаан албан хаагчийг Сайншандаас урагш 30-аад километрт төмөр замын Түшлэг өртөөний ойролцоо орхиод ахлагч О.Итгэлтөгсийг барьцаалан цааш явган явжээ. Тэндээс холгүй Алагийн уулын хавьцаа явж байхад нь 13.10 цагийн үед хилийн анги, Дорноговь аймгийн цагдаагийн шуурхай бүлэг илрүүлэн, бүслэн баривчилсан юм. Баривчлахад зэвсэглэсэн хилчид ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй аж. Тэднийг баривчлахын тулд хэлэлцээр хийж, ятгасан хэмээн холбогдох албаныхан мэдээлж байв. Чухам хэрэг юунаас болж гарсан гэдгийг цагдаагийнхан шалгаж тодорхой болгосон биз. Олон нийтийн зүгээс хилийн цэрэгт дарамт шахалт их байдаг нь цэргүүдийг ийм хэрэг үйлдэхэд хүргэсэн гэж байсан юм. Уншсан: 746
1. Бичсэн: с.болд, Өдөр: 29-08-2010 04:10 Хөөрхий хилийн заставын хэдэн дарга нарыг л өрөвдөх юм . ямар ч боловсролгүй гудамжинд тэнэж явсан залуучуудыг гэрээт цэрэгт гуйж, аргадаж, мөнгө амлаж, хуурч оруулчихаад отрядын төвд 10 гаруй хоног каринтин нэрээр хичээл заасан болоод заставын хэдэн дарга нарт даалгаад нүдэн байлай болдог дээш нь олон цэрэгтэй сайн цэргүүдтэй мэтээр рекламдаж өөрсдөө магтуулж шагнуулчихаад эцэст нь аймшигт хэрэг гарахад нөгөө л заставын дарга нарт хариуцлага тооцох тухай ярьдаг отрядын дарга нарыг яалтай билээ. би энэ талаар насаараа тэмцэх болно. | |
|
|
|
| |
|
Валютын Ханш
| US dollar | USD | 1383.33 | | Euro | EUR | 1840.66 | | Japanese yen | JPY | 14.81 | | Английн фунт | GBR | 2124.79 | | Russian ruble | RUB | 47.38 | | Chinese yuan | CNY | 202.59 |
Өдрийн зурхай
|
Цаг агаар
|
|
 |
26°C |
 |
Дунджаар:25°C
Чийгшил: 24.2%
Салхи: 220SW 5mps |
|
|
|
|
| Цаг |
18:30 |
| Салхины хүйтрэл |
--- |
| Дунджаар |
25°C |
| Салхины чиглэл |
220SW |
| Салхины дундаж хурд |
190°/250° |
| Салхины хурд |
5mps |
| Салхины хүч |
--- |
| Үзэгдэх орчин |
10 km |
| Агаарын даралт |
1010hpa |
| Чийгшил |
24.2% |
| Чийгшилтийн индекс |
25.0°C |
| Ууршилтын индекс |
26°C |
| Хур тунадас |
--- |
| Цас |
--- |
|
Нэвтэрсэн хэрэглэгч
Сүлжээнд: 16 зочид холбогдсон байна
|