Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
Blog ESL

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow Гадаад ертөнц arrow Путин бид хоёр хариуцлагатай хүмүүс
Путин бид хоёр хариуцлагатай хүмүүс
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Thursday, 04 March 2010
Э.Оджаргал Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан тул үзэхийн тулд Javascript-ийг идэвхжүүлэх хэрэгтэй.
ImageОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Франц улсад гурав хоногийн хугацаатай айлчилж байгаа билээ. ОХУ-ын төрийн тэргүүний хувьд тэрбээр анх удаа Төрийн дээд хэмжээний айлчлал хийж байгаа юм. Медведев “Парис Матч” сэтгүүлийн сурвалжлагчид ярилцлага өгчээ.
-Бид аажмаар дэлхийн эдийн засгийн хямралаас гарч байна. Энэ хямралаас та ямар сургамж авав. Ази хямралаас гараад эхэлчихсэн. Хятад, Энэтхэг, Бразилтай харьцуулбал Орост байдал ямар байна?
-Ямар сургамж авсан гэдэг нь ойлгомжтой. Нэгдүгээрт, бидний сул талыг харуулсан. Энэ бол түүхий эд дээр тулгуурласан эдийн засагтай холбоотой. Гэхдээ үүнийг бид өөрсдөө ойлгож байсан л даа. Харин ийм богино хугацаанд уруудчихна гэж бодоогүй. Хоёрдугаарт, ийм гүнзгий хямралаас ганцаараа гарна гэж үгүй. Францад бүх юм сайн байхад Хятадад асуудалтай байна гэж байхгүй. Учир нь эдгээр улсууд нь бие биеэсээ харилцан хамааралтай. Бид хоорондоо шууд ярилцаж ойлголцдог тийм хэлтэй болсон нь маш чухал. Тэр нь эдийн засгийн хэл. Хямралын асуудлаар бид “Их найм”, “Их-20”-ийн хүрээнд нэг бус удаа ярилцсан. Би Францын Ерөнхийлөгчтэй ч уг асуудлаар биечлэн уулзаж байсан.
-Та Николя Саркози шиг нээлттэй, илэн далангүй ярьдаг улстөрчидтэй нэг үед хамаарах улстөрч. Та Орос дахь хээл хахуулиас эхлээд олон зүйлийг шүүмжилсэн. Таны хөндсөн асуудлаар ахиц дэвшил гарахгүй байгаад сэтгэл дундуур байдаг уу?
-Мэдээжийн хэрэг манай дийлэнх иргэдийн адил сэтгэл дундуур байна. Улс орон маань бидний хүссэн шиг хурдан хөгжихгүй, тулгамдсан асуудал шийдэгдэхгүй байна. Амьдралын түвшин сайжрахгүй, хээл хахууль тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Манай орны хөрөнгө оруулалтын нөхцөл, эдийн засгийн өөрчлөлтөд сэтгэл хангалуун бус байдаг. Бид яах ёстой вэ? Ажиллах хэрэгтэй. Өдөр болгон ажиллаж, заавар өгч, төрийн албан хаагчдыг шахаж, бизнес эрхлэгч хамтрагчидтайгаа уулзаж, туршлагыг нь сайн судлах хэрэгтэй.
-Барак Обама дэлхийг цөмийн зэвсэггүй болгох тухай ярьдаг. Та ч гэсэн мөн ийм зорилготой юу?
-Би энэ саналыг алга ташин угтаж авна. Хамгийн гол нь Обама бид хоёртой бусад орнууд тэр дундаа Франц санал нэгддэг.
-Берлиний хана нурснаас хойш 20 жил өнгөрлөө. Та Зөвлөлтийн үеийг хэрхэн хүлээж авдаг вэ. Барууны хувьд бол энэ нь аймшигтай үе байсан. Харин Оросын иргэд тэр үеийг санагалздаг юм шиг байна лээ...
-Зөвлөлт гэгддэг тэр улсад би төрсөн. Сэтгэл санаа болон ерөнхий байдал хоёрыг ялгаж салгах хэрэгтэй л дээ. Би Зөвлөлтөд төрж, боловсрол олсон. Тэр үеийн нийгмийн тогтолцоо, үзэл санаа, зарчим тийм ч ойр байгаагүй. Тэр үеийн дурсамжуудыг би ойлгож байна. Нийгмийн тогтолцоо, эдийн засгийг авч үзэх юм бол би тэр нөхцөлд хоромхон зуурт дахин очиж үзмээр санагддаг.
-Оросын өнөөгийн Ерөнхий сайд та хоёрын харилцааг та юу гэж хэлэх вэ? Путин “Бид хоёр нэг цустай хүмүүс” гэж байсан. 2012 онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан ярихад та цаашдын хувь заяагаа хэрхэн төсөөлж байна вэ?
-Цусны хувьд гэвэл Путин үнэн хэлсэн байна. Анагаах ухааны үүднээс ярих юм бол бид хоёр үнэхээр нэг цустай. Улс төрийн ирээдүйн тухайд яахыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Бид хоёр бол хариуцлагатай хүмүүс. Тиймээс эх орныхоо улс төрийн ирээдүй, улс төр дэх бидний ирээдүйн тухай заавал ярилцана. Ямар ч байсан бид хоёрын ажлын холбоо цаашид ажиллах чадвартай бөгөөд миний бодлоор улс оронд ч ашиг тусаа өгч байгаа. Ер нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр сайн харилцаатай байх нь маш сайн. Тэд ойлголцохгүй бол муу шүү дээ. Та тэгж бодохгүй байна уу.
-Та гэрэл зураг сонирхдог. Таны эхнэр моод сонирхдог, мөн үнэн алдартны шашны арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Медведевийн “гүн ухаан”-ыг та юу гэж тайлбарлах вэ?
-Заримдаа үнэхээр өөр юм сонирхмоор санагддаг. Гэрэл зураг, хөгжим гээд. Би хөгжимд маш дуртай. Бусдын адил ном уншиж, кино үздэг. Ташрамд дурдахад би франц кино үзэх их дуртай шүү. Учир нь манай кинонуудтай их ойрхон байдаг. Франц киног эх хэлээр нь үзэж чадахгүйдээ харамсдаг. Бараг англи хэл сурсандаа харамсч франц, герман хэл сурахгүй нь яав даа гэж боддог.
-Та Ерөнхийлөгчийн албыг хашаад хоёр жил боллоо. Аз жаргалтай байна уу, чөлөөт цаг хэр гарч байна даа?
-Ерөнхийлөгчийн ажлыг би хоёр жилийн өмнө авсан. Ямар ч хүнд эх орныхоо төлөө ажиллана гэдэг аз жаргал гэж боддог. Эх орондоо ашиг тустай зүйл хийхийг хичээдэг. Энэ утгаараа бол би жаргалтай хүн, Харин чөлөөт цаг бага байдаг, одоо яая гэхэв.


Уншсан: 617

  Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 10. Баасан гариг.

Билгийн тооллын шинийн 01
хоёр хар  мэнгэтэй Харагчин гахай өдөр

Өдрийн наран 06 цаг 31  минутад  мандан, 19 цаг 20  минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

 Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
 

Цаг агаар

Улаанбаатар
27°C
Дунджаар:26°C
Чийгшил: 21.3%
Салхи: 250SWW 6mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 13 зочид холбогдсон байна