Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
VLSI Technology

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow Соёл урлаг arrow Эхнэр маань бараг л урлагийн хүн болсон
Эхнэр маань бараг л урлагийн хүн болсон
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Thursday, 04 March 2010
Д.Гэрэлт
Image“Элькондор” хамтлагийн дуучин П.Хэрлэн “Бүсгүй минь”, “Охин минь” зэрэг уянгын сайхан дуугаараа 1990-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан нэгэн. Одоо ч түүнийг тайзнаа гарч ирэхэд фенүүд нь энэ л дуунуудыг дуулуулахыг хүсч байдаг юм билээ. Түүнийг “Завсарлага” буландаа урилаа.
-Таныг барилддаг байсан болов уу гэж боддог юм?
-Би багаасаа спортод хорхойсч өссөн. 16 нас хүртлээ сургуулийнхаа зааланд барилддаг байлаа. Тэгээд ч аав маань биеийн тамирын багш болохоор гар бөмбөг, сагс,  теннис  зэрэг спортын бүх төрлөөр хичээллэдэг байсан.  Ер нь спортын орчинд өссөн гэж хэлж болно.
-Таныг уул хаданд явган алхах хоббитой гэж сонссон?
-Тийм ээ. Би хотоос зайдуу уул хадаар явган алхах дуртай.  Энэ үедээ дандаа уран бүтээлийн эрэл хайгуул хийж явдаг. Ингэж явахад  уран бүтээлийн олон санаа төрсөн. Монгол улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа эгчтэй хамтран дуулсан “Дорнын уудам хязгаар” дуугаа Монголын зүүн хязгаарын түүхэн газар болох Халх голд бичсэн. Өөр хэд хэдэн уран бүтээл бий.
-Ууланд их явдаг гэлээ. Жин хасч турж байна уу?
-Би ер нь тарган заяатай хүн юм шиг байгаа юм. Хичнээн хол км явсан ч турдаггүй. Гэхдээ одоо 30 кг жин хасчихаад байгаа.  Өөрийнхөө үргэлжлэлийг үр хүүхдүүдээсээ хардаг болохоор хүүхдүүд  маань ч намайг дуурайсан их махлаг талдаа. Тэгээд бүгдээрээ хөвгүүд.
-Олон тэрсхэн банди нар бужигнаж өгнө биз. Гэхдээ та өөрөө тайван зантай болохоор нэг цухалдаж уурладаггүй байх л даа?
-Хаа ч гэсэн хүүхдүүд тэр тусмаа банди нар үймүүлж ноцолдож л байдаг шүү дээ. Бид ч өөрсдөө тэгж л өссөн. Тиймээс би яльгүй юманд уурлаж бухимдаад хүүхдүүдээ зэмлээд  яахав гэж боддог. Хамгийн гол нь тэд орчиндоо болж буй нөхцөл байдлыг өөрсдийн байр сууринаас хүлээж авч байх ёстой.  
-Уран бүтээлдээ ямар зарчим баримталдаг вэ?
-Би ер нь уран бүтээлдээ “минийх” гэсэн үзлээр хэзээ ч хандаж байгаагүй.  Хамтдаа хийсэн уран бүтээлийг тайзан дээр гарч олонд хүргэхийг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл уран бүтээл гэдэг хамтарч хийж байж гараас гардаг гэдэг үзэл баримтлалыг  баримталдаг гэсэн үг. Энэ утгаараа уран бүтээл олон хүний санаа онооноос урган гардаг зүйл шүү дээ. Миний хувьд сайхан дуу сонсч алжаалаа тайлахаар ирсэн ард түмнийхээ сэтгэл санааг өргөхийг хичээж дуулдаг.  Муу дуу гэж байдаггүй. Түүнийг дуучин хүн яаж сэтгэлээсээ дуулж амьдруулж, олонд хүргэхэв гэдгээс их зүйл шалтгаална. Тийм учраас тайзны урлаг эргээд асар өндөр түвшинд гарч ирэх цаг үе эхэлж байна гэж ойлгодог.
-Та уран бүтээлээсээ юуг олж харж мэдэрдэг вэ?
-Би ямар ч дууг олонд хүргэхийг зорьдог гэж дээр хэлсэн. Бас  надад итгэж дуугаа дуулуулж байгаа дууг бүтээгч нарт баярладаг. Тиймдээ ч  би олондоо дуугаа хүргэж хүндэтгэл үзүүлж тэндээсээ ухаарал тайвшралыг олж авдаг. Би “Өнгөрсөнгүй өнөөдөр гэж үгүй,  өнөөдөргүй ирээдүй гэж үгүй,  бид цаг хугацааны алтан гурвалжинд амьдарч явна” гэдэг үгийг байнга бодож явдаг. Боломж гарсан үед хэлэх ч дуртай.
-Та ямар хамтлагуудын дууг сонсох дуртай вэ. Та нарын залгамж болж олон хамтлаг гарч ирж байгаа?
-Урлагийн тогоонд адилхан чанагдаж уран бүтээл хийж зүтгэж байгаа учраас тийм, ийм гэж хэлэх нь миний хувьд илүүц биз дээ.  Хамтлагын стиль, имиж бүгд таалагддаг. Энэ дундаас “Никитон”, “Харанга”, “Хөх тэнгэр”, “Соёл эрдэнэ” хамтлагуудын дууг сонгож шимтэн сонсдог.
Эдгээр хамтлагууд орчин үеийн эстрад урлагт маш үнэтэй хувь нэмэр оруулсан.   Мөн “Жигүүр гранд” хамтлагийн продюссер Д.Баттөр ахын дууны үгнүүд үнэхээр амьдралтай хийгээд  сэтгэлээс урган гарсан байдаг. Энэ нь надад маш их мэдрэгддэг. Би Баттөр ахын “Анд минь” дууг дуулсан.
-Та тайзан дээр гардаг урлагийн хүн гэхэд хаа ч энгийн хувцаслах юм?
-Би хэзээний гоёлд дургүй хээгүй хүн. Гоёод гангалаад явъя гэж боддоггүй, өөрийнхөө биед эвтэйхэн гэсэн хувцсыг өмсдөг. Хувцаснаас илүүтэй тухайн үедээ дуугаа яаж хүний сонорт хүргэхэв гэдгээ л чухалчилдаг. Дуучин хүн ямар ч үед өөрийнхөө үндсэн формыг алдахгүй байх ёстой.  
-Эхнэр тань таны уран бүтээлийг их дэмждэг гэсэн. Ер нь уран бүтээлч хүний амжилтад гэр бүлийн дэмжлэг их нөлөөлдөг шүү дээ?
-Эхнэр маань эдийн засагч мэргэжилтэй, “Хас” банкинд ажилладаг. Надтай ханилаад бараг л урлагийн хүн болсон доо. Намайг тайзан дээр гардаг болохоор биеэ зөв авч явж гэж бай л гэж хэлдэг дээ.
-Та юунд сэтгэл эмзэглэж явдаг вэ?
-1990 он хүртэл тайзан дээрх хөгжмийн дуугаралтад их анхаардаг байсан. Гэтэл одоо тэр хүмүүс студи байгуулаад тайзан дээрх дуугаралт орхигдсон.  Гэхдээ үүнийг бүр үгүйсгэж болохгүй. Тайзны дуугаралтын хөгжил сайжирсан ч дуугаралтын нөхцөл хэвээрээ л байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр дуучид хөгжөөд байгаа ч түүний ар талын техник тоног төхөөрөмж дуугаралт дээр анхаардаг мэргэшсэн хүн ховор байна.  Хааяа бэлэн хоолойн бичлэг тавиад дуулж байгааг нь сонсоод техникчдийн хэрэг байгаа юм уу гэсэн бодол төрдөг.  Ард түмэн ч гэсэн заавал мөнгө төлж тоглолт үзэж байхаар цомгийг нь худалдаж аваад сонссон нь дээр гэж бодож байгаа шүү. Тийм учраас 1990-ээд оны хөгжлийн түвшинг барьж ажиллах хэрэгтэй гэж боддог.
-Гэхдээ одоо дуучид ам барьж дуулах нь цөөрсөн шүү дээ?
-Нэг үеэ бодвол багассан. Гэхдээ олон дотор байж л байгаа.
-Та ном хэр уншдаг вэ?
-Жинхэнэ ном унших хоббитой хүн дээ. Уран зохиолын гэхээсээ гүн ухаан философийн чиглэлийн ном их уншдаг. Энэ утгаар аль ч сэдвээр ярих дуртай ч түүнийгээ эвлүүлж ярих тал дээр маруухан.
-Шинээр хийхээр төлөвлөсөн бүтээлүүд хэр байна вэ?
-Энэ жил бие дааж бас бусад уран бүтээлчидтэй хамтарч хэд хэдэн уран бүтээл хийхээр төлөвлөсөн. Түүнийгээ бэлэн болсны дараа  ярьсан нь дээр байх гэж бодож байна.

Уншсан: 725

  Сэтгэгдэл (1)
1. kkkkkkkkkkk
Бичсэн: шшшшшш, Өдөр: 15-03-2010 00:04
:( yun teneg yum :upset :upset :upset :upset :upset :eek :eek :cry :cry :x :x

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 10. Баасан гариг.

Билгийн тооллын шинийн 01
хоёр хар  мэнгэтэй Харагчин гахай өдөр

Өдрийн наран 06 цаг 31  минутад  мандан, 19 цаг 20  минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

 Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
 

Цаг агаар

Улаанбаатар
27°C
Дунджаар:26°C
Чийгшил: 22.8%
Салхи: 230SW 6mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 14 зочид холбогдсон байна