Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
VLSI High Level Synthesis

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow Гадаад ертөнц arrow Оросын тамирчдын удирдлагад хариуцлага тооцоно
Оросын тамирчдын удирдлагад хариуцлага тооцоно
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Wednesday, 03 March 2010
Э.Амина
“Ванкувер 2010” өвлийн олимп ард хоцорч, 17 хоногийн туршид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон тамирчид гэр гэрийн зүг хүлгийн жолоо залсан. Тус олимпид түүхэндээ байгаагүй муу амжилт үзүүлсэн гэж дүгнүүлж байгаа Оросын баг тамирчид эх орондоо ирээд байна.
Шилдэг тамирчид нь ч төдийлөн сайн амжилт үзүүлж чадаагүйг спорт сонирхохгчид сайн мэдэж байгаа биз ээ. Энэ байдалд дүгнэлт хийж, тамирчдын бэлтгэл сургуулилтад зохих ёсоор анхаараагүй, тэднийг амжилт гаргахад нөлөөлж чадаагүй эрх мэдэлтнүүдээс Оросын төр засаг хатуухан хариу нэхэх бололтой. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Ванкуверын олимпийн наадамд оролцсон баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг хариуцан ажилласан спортын хороод, байгууллагын удирдлагыг сайн дураараа огцрохыг хүсчээ. Хэрэв тэдгээр хүмүүс сайн дураараа ажлаа өгч чадахгүй бол тэдэнд туслаж болох юм хэмээн Медведев хатуухан мэдэгдсэн байна. ОХУ-ын Төрийн тэргүүн энэ мэдэгдлийг мягмар гаригт болсон эрх баригч намын хурал дээр хэлж, Нэгдсэн Оросын тэргүүн Борис Грызлов ирэх 2014 оны Сочигийн олимпид оролцох баг тамирчдын бэлтгэлд төр засгаас онцгой анхаарал тавьж, өөрийн хяналтанд авахаа амлажээ. Медведев спортод амжилт гаргахад хөрөнгө мөнгө чухал хэдий ч, бүгдийг шийддэггүй. Тиймээс ирэх олимпид спортын хороод, байгууллага мөнгө, хөрөнгөд бус тухайн тамирчны амжилт, хувь хүн дээр төвлөрөн ажиллахыг хатуухан сануулсан байна. Спортын хороод заримдаа их зантай, хүнд сурталтай ажилладгийг  ч мөн сануулжээ. “Канадын Ванкувер хотод болсон өвлийн XXI олимпид Оросын баг тамирчид нийт медалийнхаа тоогоор 11 дүгээрт жагсаж, ердөө гуравхан алтан медальтай эх орноо зорьсон. Оросууд хамгийн их найдвар тавьдаг спортын төрлүүд болох уран гулгалт, бобслей, чарга, хоккейн спортод амжилт гаргаж чадаагүй юм. Гол спортын төрлүүдэд медальгүй хоцорсноор Оросууд түүхэндээ байгаагүй муу амжилт үзүүлжээ.


Уншсан: 269

  Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 10. Баасан гариг.

Билгийн тооллын шинийн 01
хоёр хар  мэнгэтэй Харагчин гахай өдөр

Өдрийн наран 06 цаг 31  минутад  мандан, 19 цаг 20  минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

 Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
 

Цаг агаар

Улаанбаатар
27°C
Дунджаар:26°C
Чийгшил: 22.8%
Салхи: 230SW 6mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 18 зочид холбогдсон байна