Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
SVTechie ESL

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow Нийслэл хотод arrow Нийслэлийн шилдгүүд тодорлоо
Нийслэлийн шилдгүүд тодорлоо
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Monday, 08 February 2010
Сар шинийн өмнөхөн нийслэлийн тэргүүний байгууллага, дүүрэг, хороод шалгарч, хотын удирдлагуудаас шагналаа гардан авлаа. Өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт, шинжилгээний дүнг харгалзан бүрэн хангалттай, хангалттай гэсэн үнэлгээгээр нийслэлийн шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.
2009 оны үйл ажиллагааны үр дүнгийн бодлогын зорилт, дүрмээр хүлээсэн үүргээ бүрэн хангалттай биелүүлсэн байгууллагуудаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтэс, Үйлдвэрлэлийн хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Цэргийн штаб, Хэвлэл мэдээллийн алба, Захирагчийн Ажлын Албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, УСУГ, ОСНААУГ, Татварын газар, Статистикийн газар, Газрын Алба, Нийгмийн даатгалын газар, Яаралтай тусламжийн төв шалгарсан юм. Харин бүрэн хангалттай үнэлгээ авсан дүүрэг байхгүй бөгөөд есөн дүүрэг хангалттай гэсэн дүн авчээ. Мөн Баянгол дүүргийн есдүгээр хороо, Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо зэрэг есөн хороо бүрэн хангалттай үнэлгээ авч, нийслэлийн тэргүүний хороод боллоо. Хот тохижилтын газар, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Бүртгэлийн газар, Авто замын газар, Онцгой байдлын газар,  Мэргэжлийн хяналтын газар, Өмчийн харилцааны газар, Архивын газар,  Цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Усны барилга байгууламжийн газар зэрэг байгууллага хангалттай дүн авсан байна. Мөн энэ үеэр өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлж, сайн ажилласан Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийг НИТХ, Засаг даргын хамтарсан өргөмжлөлөөр шагнасан юм. Өнгөрсөн оны ажлаараа бусдаасаа тэргүүлсэн байгууллагуудыг шалгаруулахаас гадна ажил сайжруулах шаардлагатай байгууллагуудыг ч нэрлэсэн. Улаанбаатар зам засвар, арчлалт компани, Боловсролын газар, Агаарын чанарын алба, Хүүхдийн төлөө газар, Мал эмнэлгийн газар, Монголын Хүүхдийн ордон, II амаржих газар, Гэрлэх ёслолын ордон, Соёлын төв өргөө, Амьдрах ухаан, сургалт үйлдвэрлэлийн тусгай төв, Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв зэрэг байгууллага ажил сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээг авсан байна. Шагнал гардуулсны дараа нийслэлийн Засаг дарга хэлсэн үгэндээ “Шалгалтын комиссын шалгуурыг давж, хангалттай үнэлгээ авсан байгууллагуудад баяр хүргэе. Энэ жил ажил сайжруулах үнэлгээ авсан байгууллагууд ирэх жил хангалттай үнэлгээ авна гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолж байлаа.  

Уншсан: 571

  Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 10. Баасан гариг.

Билгийн тооллын шинийн 01
хоёр хар  мэнгэтэй Харагчин гахай өдөр

Өдрийн наран 06 цаг 31  минутад  мандан, 19 цаг 20  минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

 Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
 

Цаг агаар

Улаанбаатар
27°C
Дунджаар:26°C
Чийгшил: 21.3%
Салхи: 250SWW 6mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 5 зочид холбогдсон байна