Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
ASIC Behavioral Synthesis

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow Эрvvл мэнд arrow IV амаржих газар бариад асуудал шийдэгдэхгүй
IV амаржих газар бариад асуудал шийдэгдэхгүй
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Monday, 08 February 2010
Нэгдүгээр амаржих газар “Ачтан” эмнэлэг рүү нүүгээд байгаа тухай сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олонтаа бичсэн. Энэ нь тухайн эмнэлэгт хэр ачааллыг үүсгэж байгаа талаар “Ачтан” эмнэлгийн захирал доктор Ц.Мухартай уулзаж ярилцлаа.
-Нэгдүгээр амаржих газар танай эмнэлэг рүү нүүж очоод үйл ажиллагаа нь жигдэрч байна уу?
-Хоёрдугаар сарын 8, 9-нөөс эхлээд манай эмнэлэг эх хүүхдийн баяр, дуунд умбаад байна.
-Яагаад найман еснөөс гэж. Хоёрдугаар сарын нэгэнд ажил эхлэх ёстой биш бил үү?
-Бид ЭМЯ, Хотын захиргааны даалгавраар амаржих газрын байрыг чөлөөлж засварлаад дурдсан хугацаанд хүлээлгэж өгсөн. Нэгэн, хоёрон, гурванд амаржих газар үндсэндээ нүүж дууссан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нянгийн (ариун чанарын) шинжилгээ авсан. Энэ хугацаанд нүүдэл үргэлжилсээр л байсан. 200 ам бүлтэй 190 ортой “айл” нүүнэ гэдэг нүсэр ажил юм. Хоёр ам бүлтэй, нэг ортой айл нүүж суухад ямар байдаг билээ дээ.
-Нянгийн шинжилгээний дүн гурав хонож байж гардаг бил үү?
-Амаржих газар нярайн халдварын “бохир” орчингоос нүүж байгаа, манай эмнэлэг насанд хүрэгчдийн олон мэргэжлийн “холимог” (нэгдсэн) эмнэлэг болохоор давхар шалгах учиртай. Шинжилгээний дүнг хүлээж хугацаа алдсан.
-Амаржих газрыг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажил шахуу байж дээ.
-Нэгдүгээр сарын 22-нд I амаржихыг нүүлгэн шилжүүлнэ гэж нийслэлийн ЭМГ-ын дарга Ц.Ганхүү над руу утасдаж, маргааш нь ЭМГ, I амаржих газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын хүмүүс ирж байр үзэж, 26-нд Ерөнхий сайд газар дээр нь танилцаад, хоёрдугаар сарын нэгэнд байрыг бэлэн болго гэсэн үүрэг өгсөн.
Эхлээд манай эмнэлгийн I, II корпусын 2, 3, 4, 5 дугаар давхрын нийт 3220 м2 талбайг авахаар тохирсон. Явц дунд ажлын байрны талбай (Албан контор, Лаборатори, Эмийн сан, Хүлээн авах гм) гаргаж өгөх саналыг I амаржихынхан тавьж 3695 м2 талбай бүхий байрыг 7 хоногийн дотор засварлах ажил гарч ирсэн.
-Хэвлэл мэдээллээр I амаржих газрыг түрээслэхэд “Ачтан” эмнэлэгт 469 сая төгрөг олголоо гэж мэдээлсэн. УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нарын зарим гишүүд хувийн эмнэлэгт ийм их мөнгө очих ёстой юу гэж асуулт тавьж  байна лээ.
-Энэ бол дэгс тоо. I амаржих газрын барилгын зарим засвар, нүүлгэн шилжүүлэлт болон манай түрээсийн зардлыг нийлүүлсэн багц дүн. Хоёрдугаар сарын дөрвөнд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, ЭМЯ-ны газрын дарга Ш.Энхбат нар амаржих газрын байрыг дахин үзэж шалгасан. Энэ дэгс тоог залруулж өгөөч гэж бид саналаа хэлсэн.
-Танайд оногдох тоог та хэлж чадах уу?
-Анхны 3220 м2 талбайн гурван сарын түрээсэнд 103 сая төгрөгөөр гэрээ хийсэн. 469 сая биш 103 сая гэж давтъя. Харин явц дунд нэмэгдсэн талбайн түрээс болон засварын зардлыг ЭМЯ, Хотын захиргаанд тавина.
-I амаржих газрын засвар гурван сарын дотор жин тан болно гэдэгт та итгэж байна уу?
-Миний хоёр гурван томоохон эмнэлэг удирдаж явсан туршлагаас үзвэл бага хугацаа. Засварын олон компани оруулж, хурдавчлах юм гэсэн. Бушуу туулай борвиндоо баастай гэж үг бий. Амаржих газрын эмч, ажилчид гурван сард их засвар дуусахгүй лав хагас жил энд байна гэж хэлж байна билээ. ЭМЯ, нийслэлийн ЭМГ-ын зарим удирдлага I амаржих газар эргэж нүүсний дараа эх нялхсын төвийн амаржих тасгийг манайд нүүлгэнэ гэж хэлж байна билээ. Тэнд бас их засвар орох юм гэсэн.
-Усны шувуу ирж, буцахдаа цугладаг нуур “Ачтан” эмнэлэг болно гэсэн үг үү?
-Би энэ саналыг хүлээж авмааргүй байна. I амаржих газар онцгой байдалд орсон учраас “түргэн тусламж” үзүүлэхээс өөр аргагүй байдалд орсон. Хоёр газрын олон хүний хөл, гарт орчин үеийн эмнэлгийн шинэ байрыг “самруулмаар”-гүй байна. Хуучин цагт улсын юм, нэгдлийн юм “сундлаад бай” гэсэн хошин үг байсан. Одоо төрийн биш хувийн өмч, гурван сар болоод гарах хооронд “сундалдаад” “давхилдаад” байя гэсэн “монгол сэтгэл зүй” амь алдаагүй л байгаа шүү дээ.
-Амаржих газрын ажилд танай эмнэлэг өөрийн сэтгэлээр хандсан гэж хэлж болох уу?
-Хэлсэн хүссэн болгоныг нь үг, дуугүй хангах гэж оролдсон. Айл хүний амь нэг гэдэг биз дээ. Шинээр 475 м2 байр нэмж өглөө. Амаржих газрын 190 орны зууг нь манайх гаргасан. Эхчүүдийн хоол, шаардлагатай дүрс оношилгоо, лабораторийн зарим шинжилгээг манайх хариуцана. Хэл, амаа ололцох байх аа.
-“Ачтан” эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжтой юу? Үүнийг танай үйлчилгээний хүмүүс асуудаг. Зарим нь амаржих газар болоод хувирчихсан гэж ярьж байна?
-Манайх 8 давхар шинэ өргөтгөлдөө 150 ороор 9 тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулна. Амаржих газрын байранд байсан мэс засал, нүд, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухааны хэсгийг шинэ өргөтгөлд шилжүүлсэн.
-Та эх нялхсын төвийн засварлах хугацаанд амаржих тасгийг хүлээн авахгүй гэсэн бодолтой байна. Цаашид танайд эх, нялхсын тусламж зогсоно гэж ойлгож болох уу?
-Хүн ам, төрөлт өсч байна, цаашид ч өснө. IV амаржих газар барилаа гээд эх нялхсын асуудал шийдэгдэнэ гэж андуурч болохгүй. Миний ажиглалтаар одоогийн эх, нялхсын дөрвөн эмзэг асуудал байна. Нэгд, жирэмсэн эх, амаржиж байгаа эхчүүдийн гуравны нэг нь хүндэрч байна. Энэ хүндрэлээс болж нярайн өвчин өсч, эрчимт эмчилгээний хэрэгцээ ихэслээ. Хоёрт, төрөх эхчүүдийн насны байдалд өөрчлөлт орж. Эсвэл эрт, эсвэл оройтсон. Ядуус ойр, ойрхон төрж байна. Жирэмсний хяналт гэдэг нэр төдий болж. Энэ бүхэн төрөлт, нярайн хүндрэлийн нэг үндсэн шалтгаан. Гуравт, эх барих-эмэгтэйчүүд, хүүхдийн (нярайн) эмчийн бэлтгэл сургалт хоцрогдож айдас төрүүлж байна. Дөрөвт, санхүүжилтийн хурц асуудал. Эмч, ажилтны цалин төдийгүй, эх нярайн зардал.
Ганц жишээ татвал, нэг эхийн хоол 1700 төгрөг. Эх хүүхдийн мэс засал, яаралтай тусламжийн тоног төхөөрөмж хэт хоцрогдож. I амаржих газрын эхийн ор гэхэд тавиад оных. Амаржих газрын эрүүл ахуйн дэг стандарт гэж бий. Гурав, дөрвөн эхийн байх ёстой талбайд арваад, нэг нярайн амьсгалын талбайг тав зургуулаа хуваалцах жишээтэй.
Ерөнхий сайд С.Батболд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар манайд “төрийн үйлчилгээг хувийн хэвшилд гэрээгээр шилжүүлэх” хуулийн дагуу 150 ортой амаржих газрыг цаашид ажиллуулах үүрэг өгсөн.

Уншсан: 672

  Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



Шинэчилсэн: ( Monday, 08 February 2010 )
 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 08. Лхагва гариг.

Билгийн тооллын шинийн 30 дөрвөн ногоон мэнгэтэй  Цагаагчин тахиа өдөр

Өдрийн наран 06 цаг 28  минутад  мандан, 19 цаг 24  минутад жаргана.

Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам боох зэрэг үйлнээ сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, бэлбэсний газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэх зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 3 цаг 13 минутанд эхлэнэ.
 Үс засуулбал эрлэг лугаа учирна.

 

Цаг агаар

Улаанбаатар
14°C
Дунджаар:13°C
Чийгшил: 58.5%
Салхи: 200SSW 2mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 20 зочид холбогдсон байна