Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
ASIC Resources

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow Улс төр arrow Дээд шүүх эрхээ хэтрүүлээд байна, Ерөнхийлөгч өө
Дээд шүүх эрхээ хэтрүүлээд байна, Ерөнхийлөгч өө
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Sunday, 07 February 2010
Х.Хүслэн
Image Өнгөрсөн оны наадмаар төрийн тэргүүн “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг санаачлан УИХ-аар батлуулснаас хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. Гэтэл өршөөлд хамрагдах учиртай хоригдлууд өнөө хэр торны цаана суусаар байна гэвэл та итгэх үү. Байх байхдаа бүр өчнөөнөөрөө горьдлого тээн шаналж сууна.
Хоригдол Г тэдний нэг. Тэр 2005 онд хүний  биед хүнд гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн 96.2-оор 10 жилийн хорих ял авчээ. Хоригдоод жил болсных нь дараа буюу  Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр  “Өршөөлийн хууль”  гарч гурван жилийн ял нь хасагдаж зургаан жилийн ялтай үлджээ. 2009 он гэхэд  түүнд гурван жил үлдсэн байлаа. Энэ онд шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардын хувьсгалын ойн үеэр “Өршөөлийн хууль” гаргажээ. Мань эр уг хуулийн 5.1.1-д дурдсан “Хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас гурван жилийг хасна” гэсэн заалтаар бараг суллагдах нь гэж битүүхэн баярлаж, гарах өдрөө тоолж сууж. Гэвч арай эрт баярласан байлаа. Улсын Дээд шүүхийн нэг эрхэм шүүгч түүний өмгөөлөгчид нь   “өмнө нь “Өршөөлийн хууль”-д хамрагдсан бол дахин хамрагдах боломжгүй” гэсэн хариу өгөөд горьдлогыг нь тасалж орхижээ. Гэхдээ энэ үгийг ялтан  Г-гийн өмгөөлөгч ганцаараа сонсоогүй. Олон олон хоригдлын эрх ашгийг хамгаалах гэсэн өмгөөлөгчид ийм хариу сонсоод байна. Гэтэл эрхэм шүүгчийн иш татаад байгаа “Өршөөлийн хууль”-д “өмнө нь өршөөгдсөн бол өршөөлийн хуульд дахин хамрагдахгүй” гэсэн агуулгатай нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Харин 2009 онд гарсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8.1.5-д “өршөөл үзүүлэх тухай 1991 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны наймдугаар сарын 22-ны өдрийн хууль,  2000 оны долоодугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн хуулиар өршөөгдсөнөөс хойшхи хугацаанд гэмт хэрэг санаатай үйлдсэн” хүнийг өршөөлд хамруулахгүй байхаар заажээ. Өөрөөр хэлбэл өмнө нь өршөөгдөж шоронгоос гарчихаад дахин хэрэг үйлдэж торны цаана суусан бол өршөөгдөхгүй гэсэн үг. Ийм агуулга дээрх заалтаас ойлгогдож байна. Түүнээс биш өршөөлд хамрагдаж жилээсээ хасуулсан хэрнээ үргэлжлүүлэн ялаа эдэлж байгаа хоригдолд хамаарахаар заалт биш. Зүй нь энэ тохиолдолд хоригдлын үлдсэн жилээс “Өршөөлийн хууль”-ийн заалтад байгаа жилийг хасах ёстой гэж хуульчид үзэж байгаа юм билээ.  Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл өршөөлд хамрагдахгүй заалтын жагсаалтад байхгүй.
Улсын дээд шүүхийн энэ тайлбар олон ялтны эрх ашгийг зөрчиж, Улсын дээд шүүхийн статусыг хуулиас өндөрт тавьж байна. Төр хуулиараа өршөөчихөөд байхад Улсын дээд шүүх ялтангуудыг торны цаана байлгах гээд байгаагийн цаад учиг юунд  байна аа. Учир мэдэх хуульч, хуулийн салбарын эрдэмтэн докторууд  хүртэл Дээд шүүхийн энэ тайлбарыг ойлгохгүй толгой сэгсэрч байсныг нуух юун. Учир мэдэх хуульчид байтугай  энгийн иргэн ч төвөггүй ойлгочих зүйл шүү дээ. Нөгөө талаар хууль бол эрхзүйн хамгийн дээд хүчин чадалтай акт. Улсын дээд шүүх хуулийг тайлбарлах л эрхтэй. Түүнээс биш хуулин дээр заасан агуулгыг мушгиж тайлбарлаж болохгүй. Хуулийг тайлбарлаж, хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага ийм сонин, гайхмаар тайлбар хийгээд сууж байж болох уу, Ерөнхийлөгчөө. Дээд шүүх эрхээ хэтрүүлээд байгаа юм биш үү.  Эцэст нь Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн эрхийг хэрхэн тодорхойлсныг сонирхуулъя. Эцэг хуульд зааснаар Дээд шүүх хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх, давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх, хууль, түүнд заасан хүний эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх,  Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрх, үүрэгтэй байгууллага.
“...Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэсэн заалт бас бий. Шүүхийн тухай хуульд үүнтэй агуулга ижил нэг заалт туссан байдаг. Уг хуулийн 23.8-д “Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж мөрдөнө” гэсэн заалт байгаа. Тэгэхээр Дээд шүүхийн энэ тайлбар буруу байлаа ч хуулийг зөвөөр хэрэгжүүлэх боломж байгаа гэсэн үг. Хэрэг хийчихсэн  ялтанг өмгөөлж байгаа юм биш. Энд нэг л гол асуудал бий. Тэр нь хуулийн хэрэгжилт. Төрийн нэрийн өмнөөс гарсан хуулийг хэн нэг эрхтэн дархтан мушгин гуйвуулж, буруу тайлбарлан, тэрнийх нь төлөө хүний эрх зөрчигдөж байгаа жишээ Азидаа ардчиллын загвараараа гайхагддаг, хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг ардчилсан Монгол Улсад байна гэж бодохоор нүүр хийх газар олдохгүй байна, эрхэм Ерөнхийлөгч өө.

Уншсан: 1007

  Сэтгэгдэл (4)
1. Бичсэн: unshigch, Өдөр: 08-02-2010 05:48
ene talaaraa orgodol gargaj uzsen yumuu Tsetsed handaj uzeh heregtei yum bna.
2. sain bodooch ta
Бичсэн: batir, Өдөр: 08-02-2010 20:50
ta yamar shiidwer gargasanaa sain boddoo odoo tegwel Sirig agsaniig horooson hvn urshuugdoh vv enend hatiult ugduu.Svvldee barag taniig hardah setgel turj bna shvv
3. Бичсэн: bolortuya, Өдөр: 08-02-2010 22:05
mongol uls bol huulia chand barimtalj bieluuleh chaduar chadamjgui.yagaad geuel tor barij baigaa 76 gishuud ard tumnii toloo shudrag ajillaj chaddaggui deeguuree bohir uchraas mongol ulsin huuli,huuli bish baidag.tor barij baigaa nohduud maani uls oron ard tumniihee toloo unen ch zutgesen bol ard tumen maani toroo deedelj huulia hundleh baisan.9(ah ni surgaj duu ni sonsdog)zuir ug baidag. uuntei adil toriin nohduud bohir shudraga bish huulia deedleh chaduargui uchraas tuhai ulsin tor yamar bna.ard tumen ni bas l toroo dagaad bohir l bna.tor oroo huulia deedelj chadahgui bol toriin alban haagch bolon ard tumen huulia deedelj chadahgui.
4. Бичсэн: pain, Өдөр: 08-04-2010 21:36
:(  
Huuli ni hunii tuluu bish harin hulgaich narinhaa tuluu ajilladag yum bna le

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 08. Лхагва гариг.

Билгийн тооллын шинийн 30 дөрвөн ногоон мэнгэтэй  Цагаагчин тахиа өдөр

Өдрийн наран 06 цаг 28  минутад  мандан, 19 цаг 24  минутад жаргана.

Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам боох зэрэг үйлнээ сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, бэлбэсний газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэх зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 3 цаг 13 минутанд эхлэнэ.
 Үс засуулбал эрлэг лугаа учирна.

 

Цаг агаар

Улаанбаатар
14°C
Дунджаар:13°C
Чийгшил: 58.5%
Салхи: 200SSW 2mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 22 зочид холбогдсон байна