Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
Techies Resources Behavioral Synthesis

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow Улс төр arrow БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр ЮНЕСКО-д захидал илгээв
БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр ЮНЕСКО-д захидал илгээв
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Thursday, 04 February 2010
БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн төвийн ерөнхий захиралд захидал илгээжээ.  Соёлын өвийн бүртгэлийн асуудлаар сүүлийн өдрүүдэд Монголын нийт ард иргэдийн сэтгэл санааг зовоож байгаа зарим асуудлыг БСШУ-ны сайд захидалдаа уламжилсан байна.
Монголын үндэсний соёлын язгуур төрлүүдээс өөр улс орны нэрээр “Дэлхийн соёлын өв”-д бүртгэгдэх явдал гарч байгаад ард иргэд, Монгол Улсын Засгийн газар ихэд харамсаж байгаагаа илэрхийжээ.
Тухайлбал 2005 онд монгол ардын үндэсний уртын дууг “Монголын уламжлалт ардын уртын дуу” төрлөөр БНХАУ-тай хамтруулан бүртгүүлсэн. Гэтэл 2009 оны 11 дүгээр сард “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д БНХАУ-ын нэр дээр “Хоолойн цуур буюу Монгол хөөмийн дуулах урлаг”-ийг бүртгэснийг сайд жишээ болгосон байна.“Монгол хөөмий” гэж бүртгэгдсэн нэрэндээ Монголынх гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн соёлын язгуур өвийг тээгчид нь Монгол Улсын баруун бүс нутаг дахь “Алтайн нуруу”-г тойрон нутагладаг ард түмнээс гаралтай, бага насны хүүхдээс 90 гаруй настай өндөр настан хүртэлх олон зуун хөөмийч Монгол Улсын  нутагт амьдран суудаг баримтыг Монголын болон гадаадын соёл, урлаг судлаач, эрдэмтэд тогтоосон. БНХАУ-ын Өвөрмонголд хөөмийн зарим нэг төрөл цаг, хугацааны хувьд нэлээд хожим нэвтэрсэн гэж урлаг, түүх судлаачид үздэг. Манай улсаас “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-ын 2010 оны бүртгэлд “Монголын уламжлалт баяр: “Наадам”, “Монгол ардын хөөмийн урлаг”-ийг бүртгүүлэхээр нэр дэвшүүлж, холбогдох баримт бичгийг  2009 оны 8 дугаар сард ЮНЕСКО-гийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн. Конвенцийн хорооны хянан үзэх шатанд байгаа энэ материалыг бүртгэхийн өмнө танай байгууллагын шинжээчид Монгол Улсад ирж газар дээр нь үнэлгээ хийн, соёлын энэ үнэт өвийн талаар бодитой шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэжээ.
Улс үндэсний оршин тогтнол, ард иргэдийн аж амьдралын түүхэн онцлог шинжийг илэрхийлж байдаг соёлын өвийг бүртгэх асуудалд илүү өндөр, нарийвчилсан судалгаатай, тухайн улс орны түүх, соёлын бодит, түүхэн баримтад тулгуурлан анхааралтай, нухацтай судалж, ялангуяа хил залгаа оршиж байгаа хөрш орнуудын соёлын биет бус өвийг бүртгэх асуудалд илүү болгоомжтой, хариуцлагатай хандах шаардлагатай гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна. Дэлхий нийтийн соёлын биет бус өвийг бүртгэх үйл ажиллагааг “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенци”-ийн үндсэн агуулга, зарчимд тулгуурлан цаашид илүү нээлттэй, ил тод болгож, уг өвийн төрөл зүйлийг тээгчид нь бодитой оршин буй улс орнуудын саналыг авч, эрдэмтэд, судлаачдын хөндлөнгийн, харьцуулсан үнэлгээ, судалгааг гаргуулан, язгуур байдлыг нь харгалзан бүртгэдэг байх асуудлыг анхааралдаа авна гэдэгт итгэж байгаагаа БСШУ-ны сайд захидалдаа илэрхийлсэн байна.


Уншсан: 762

  Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 08. Лхагва гариг.

Билгийн тооллын шинийн 30 дөрвөн ногоон мэнгэтэй  Цагаагчин тахиа өдөр

Өдрийн наран 06 цаг 28  минутад  мандан, 19 цаг 24  минутад жаргана.

Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам боох зэрэг үйлнээ сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, бэлбэсний газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэх зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 3 цаг 13 минутанд эхлэнэ.
 Үс засуулбал эрлэг лугаа учирна.

 

Цаг агаар

Улаанбаатар
14°C
Дунджаар:13°C
Чийгшил: 58.5%
Салхи: 200SSW 2mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 22 зочид холбогдсон байна