| Манай нам хагарч хэмхрэхийн зовлонг ханатлаа эдэлсэн |
| Thursday, 04 February 2010 | ||||||||
|
З.Урансүх
Өчигдөр АН-аас уламжлал болгон зохион байгуулдаг 4:11 уулзалт болж өндөрлөлөө. Уулзалтад АН-ын дарга Н.Алтанхуяг, Нарийн бичгийн дарга Ц.Жадамба, Намын байгуулалтын хэлтсийн дарга П.Гантулга нар хүрэлцэн ирсэн юм. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн ажлын хүрээнд тус нам төсөл хэрэгжүүлэх шилдэг баг шалгаруулах уралдаан зарлаж байгаа аж. Мөн энэ жил өвөлжилт хүндрэлтэй байгаатай холбогдуулан “Малчдад туслах аян” өрнүүлж, уриалга гарган Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Намын байгуулалтын хэлтсийн дарга П.Гантулга нараар ахлуулсан баг орон нутагт ажиллан 13 суманд ажиллаад ирсэн гэнэ. Малчдад туслах баг нийт 50 гаруй малчин айлд өргөн хэрэглээний гурил, будаа, лаа, шүдэнз, эмийн сан, дулаан хөнжил, элгэвч, бээлий, нэмнээ зэрэг эд зүйлсийн тусламж үзүүлсэн төдийгүй эмчийн үзлэгт хамруулсан байна. Эцэст нь дуулгахад тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Архангай аймгийн Цахир сумын АН-ын дарга Галбаатар нар Олон улсын Ардчилсан холбооны гүйцэтгэх зөвлөлийн хуралд оролцоод өнөөдөр эх орондоо ирэх юм байна. Уг хурал Тайвань улсын Тайпэй хотноо зохион байгуулагдаж байгаа юм билээ. Мэдээллийн дараа тус намын дарга Н.Алтанхуягаас цөөн зүйлийг тодрууллаа. -Сонгуулийн системийг өөрчлөх тухай их ярьдаг. АН-ын хувьд пропорцианоль системийг санал болгодог. Түүнээс гадна улс төрийн нам гишүүнчлэлгүй болох тухай сонсогдох болсон. Энэ талаар? -Сонгуулийн хууль, тогтолцооны тухайд эл асуудлыг УИХ шийддэг. Энд аль нэг намын санаа, бодлого давамгайлахгүй. Угаас сонгууль гэдэг бүх намууд оролцдог систем. АН-ын хувьд 76 жижиг тойрог, эсвэл 2008 оны сонгуульд хэрэглэсэн 26 тойргийг шаардлагагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл пропорцианоль юм уу хагас пропорцианоль хувилбарыг дэмжиж байгаа гэсэн үг. Харин намын гишүүнчлэлгүй болох тухайд хараахан шийдээгүй асуудал. Зарим хүмүүс эл саналыг дэмждэг ч сонгуулийн хуулийг дагаад намуудын хуулийн хүрээнд яригдах асуудал. Түүнээс биш гишүүнчлэлтэй эсвэл гишүүнчлэлгүй болно гэж би өнөөдөр энд дур мэдэн хэлэх боломжгүй. -Нийгэм Монголын ардчилсан хүчний холбоог МАХН-ын дэргэдэх Зүүний хүчний холбоо шиг барууны хүчний холбоо гэж хүлээж аваад байгаа. Тэр утгаараа намын удирдлагуудтайгаа таарамж муутай, эрх мэдэл булаацалдана гэх таамаг гарч буй. Энэ талаар таны бодол ямар байна вэ? -МанайХ бол харьцангуй нээлттэй нам. Тэр утгаараа намын гишүүд ТББ байгуулах нь хэвийн үзэгдэл. Тиймээс ТББ байгуулагдаж буйг буруу зөрүү зүйл гэж үзэхгүй байна. Харин ТББ-ын нэрээр нам дотор хагарал үүсэх, үүсгэх вий гэсэн болгоомжлол намын гишүүдэд бий, надад хандаж энэ талаар ярьсныг бас үгүйсгэхгүй. Миний хувьд тийм таагүй зүйл рүү битгий яваасай гэж хүсдэг. АН 20 жилийн хугацаанд хагарч хэмхрэхийн зовлонг ханатлаа эдэлсэн. Өнөөдөр тийм байдалд орохгүй гэдэгт эргэлзэхгүй итгэж байна. -2009 онд Оюутолгойн гэрээг байгуулсан нь том амжилт. Одоо ирэх хаврын чуулганаар Тавантолгойн гэрээг байгуулах тухай яригдаж эхэллээ. Ингэхэд Таван толгойн гэрээг байгуулах боломж байгаа юу. Магадгүй ямар нэг байдлаар улс төрийн саад тотгор учрах магадлалтай гэх гэсэн юм л даа? -Хамтарсан Засгийн газар байгуулагдаад нэг жил, дөрвөн сар болжээ. Өмнө нь явцгүй байсан Оюутолгойн гэрээг байгуулсан нь сайн хэрэг. Гэхдээ ганц гэрээ байгууллаа гэж бахдаад ханаад суугаад байж болохгүй. Цаашдаа хамтраад хийж болох олон ажлыг амжуулах ёстой. Бидний хамтарч хийх ажлуудын нэг нь Таван толгойн асуудал. Хэд хоногийн өмнө Засгийн газрын тэргүүн Таван толгойн ажлын хэсгийг идэвхтэй ажиллаад, асуудлаа УИХ-аар хэлэлцүүл гэсэн үүрэг өгсөн. Засгийн газар хийж чадна гэж итгэлтэй байгаа. Ер нь хоёр намын хамтарсан Засгийн газрыг хүмүүс их харддаг. Сөрөг хүчин алга гэхчлэн. Үнэндээ хоёр намын хамтын ажиллагаанд санал нийлэхгүй юм маш олон бий. Гэхдээ бид санал нйилэх зүйл дээрээ хамтарч ажиллаж байна. Өмнө нь нэг нам дангаара Оюутолгойн гэрээг хийвэл тухайн нам ганцаараа л луйвар хийчихнэ, “цохичих” гээд байна гэх хардлага байсныг үгүйсгэхгүй. Харин хамтарснаар харилцан хяналт тавьж, шийдвэрээ хамтдаа гаргаж байгаа гэж ойлгож болно. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд бид нар Хүний хөгжлийн сангийн 70 мянган төгрөгөө авах гэж дугаарлаж буй иргэдтэй уулзлаа. Хүмүүс маш их байна. Энэ бүхнийг засаг төр, ард иргэдийнхээ ахуй амжиргааг дээшлүүлэх асуудал дээр арай ахиу анхаарлаа тавиач гэсэн л сануулга, дохио гэж хүлээж авч байгаа. Энэ нь зөвхөн мөнгө олоод бэлэн тарааж өг гэсэн үг биш бусад нөхцөл байдалд боломжийг сайжруул гэсэн үг. Энэ жил иргэн бүрт 120 мянган төгрөг олгож буй ч ирэх жил нэмэгдүүлэхийн тулд Тавантолгой болон бусад ордуудаа ашиглалтад оруулах шаардлага байна гэж харж байгаа Уншсан: 641
|
||||||||
| Шинэчилсэн: ( Thursday, 04 February 2010 ) | ||||||||


.jpg)

Өчигдөр АН-аас уламжлал болгон зохион байгуулдаг 4:11 уулзалт болж өндөрлөлөө. Уулзалтад АН-ын дарга Н.Алтанхуяг, Нарийн бичгийн дарга Ц.Жадамба, Намын байгуулалтын хэлтсийн дарга П.Гантулга нар хүрэлцэн ирсэн юм. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн ажлын хүрээнд тус нам төсөл хэрэгжүүлэх шилдэг баг шалгаруулах уралдаан зарлаж байгаа аж.
Сэтгэгдэл бичих