Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
ASIC Resources

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow Эрvvл мэнд arrow Сэхээнд орсон зургаан нярайн гурван нь хүндэвтэр байна
Сэхээнд орсон зургаан нярайн гурван нь хүндэвтэр байна
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Tuesday, 26 January 2010
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр нэгдүгээр амаржих газарт очиж үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ямар арга хэмжээ авч байгаа талаар  танилцлаа.  Он гарсаар тус  эмнэлгийн бохирын хоолой хальж, гэмтсэнээс  нярайн халдвар гарч дөрвөн нярай эндээд  байгаа билээ.
 Ерөнхий сайдыг нэгдүгээр төрөхөд очиход нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү нар угтан авсан юм.  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү Ерөнхий сайдад нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулав.
-Энэ сарын 18-нд Нэгдүгээр амаржих газаын дэд бүтцийн байгууламж муудаж бохирын шугам хальсантай холбогдуулан арга хэмжээ авах, мэргэжлийн хяналтын болон халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүдийг дуудаж үүссэн нөхцөлийг шинжлүүлсэн. Оройн 20 цагийн үед дахин хоёр хүүхэд халуурсан учраас энэ эмнэлгийг хаах нь зүйтэй гэсэн ам шийдвэр өгч,  шөнөдөө төрсөн болсон жирэмсэн эмэгтэйчүүдээ дөрвөн газар байрлуулж, шинээр хүн авахгүй байхаар тогтсон. Өвчтэй нярайнуудыг тусгаарласан байсан.
Эмнэлгийн бохирын шугам  удаан хугацаанд үе үе бөглөрч байсан юм билээ. Мэргэжлийн байгууллагынхны дүгнэлт тэр оройдоо гарсан учир эмнэлгийг хаасан. Хаах үед 210-аад хүн эмнэлгийн үйлчилгээний тусламж авч байсан. Тухайн хүмүүсээ гаргаж, урьдчилан сэргийлэх арга  хэмжээ авсны үр дүнд 17 хүүхдэд тусгаарласан эмчилгээ явуулсан байгаа. Эмнэлгээс гаргасан хүүхдүүдийг хяналтад авсан.  Энэ сарын 14-өөс хойш нэгдүгээр амаржих газарт төрсөн бүх хүүхдүүд хяналтад байгаа.  Мөн эхчүүд ч хяналтад байна. 12 хүүхдийг засвар хийхтэй холбогдуулаад Эх нялхсын төв рүү шилжүүлсэн. Сэхээн амьдруулах тасагт оруулсан зургаан нярайгийн гурван нь хүндэвтэр, гурван нярай энгийн тасагт шилжсэн. Хүүхдүүдийн бие ерөнхийдөө гайгүй байгаа гэлээ.  
Эрүүл мэндий сайдын тушаалаар “Хатагтай”, “Таны төлөө” эмнэлэг, хоёрдугаар амаржих, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд нэгдүгээр эмнэлэгт хэвтэж байсан 250 хүнийг шилжүүлэн нүүлгэсэн байна. Харин төлөвлөгөөт эмэгтэйчүүдийн хагалгааг бүрэн зогсоожээ. Яаралтай хагалгааг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хийж байгаа аж.
Эдүгээ Клиникийн нэгдүгээр амаржих газарт хэд хэдэн ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна. Эмнэлгийг бүрэн засварт оруулахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  төсөв, тооцоо гаргажээ.  Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга гурван захирамж гаргасан байна. Нэгдүгээрт байгууллагын удирдлагатай хариуцлага тооцож дараа нь хувийн хэвшлийн эмнэлгүүдийн байршлыг чөлөөлж, төрөх зориулалт бүхий  50 ортой эмнэлгийг бий болгохоор Эрүүл мэндийн болон нийслэлийн Засаг даргын төсвийн хүрээнд нийтдээ 500 сая төгрөгийг шийджээ.  Дээр нь үндсэн засвар эхлэхээс өмнө бохир үүссэн байгаа шугам сүлжээний засварт 17 сая төгрөгийг шийджээ.  Эдүгээ ашиглалтад орсноос хойш иж бүрэн засвар хийгдээгүй нэгдүгээр амаржих газрыг гурван сарын хугацаанд бүрэн засварлахаар шийдвэрлэсэн байна.
Засварын ажил эмнэлгийн барилгын таван блог бүхий хэсэг болон цахилгаан, дулааны засварын ажилд нийтдээ хоёр тэрбум 138 сая төгрөгийн засварыг хийхээр тооцон гаргажээ.  Дээрх хөрөнгийг гаргахад анхаарч өгөхийг  нийслэлийн удирдлагууд Ерөнхий сайдаас хүслээ.  Ерөнхий сайд  энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэдгээ илэрхийлэв. Дараа нь  тэрбээр  “Ачтан” эмнэлэгт очиж, нэгдүгээр төрөхөөс шилжин нүүж очсон эх, хүүхдийн эрүүл мэндийн байдал, төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уншсан: 735

  Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



Шинэчилсэн: ( Wednesday, 27 January 2010 )
 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 10. Баасан гариг.

Билгийн тооллын шинийн 01
хоёр хар  мэнгэтэй Харагчин гахай өдөр

Өдрийн наран 06 цаг 31  минутад  мандан, 19 цаг 20  минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

 Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
 

Цаг агаар

Улаанбаатар
26°C
Дунджаар:25°C
Чийгшил: 24.2%
Салхи: 220SW 5mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 9 зочид холбогдсон байна