Захиалга
Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг. Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063 Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.
|
|
|
|
Нялхсыг маань ямархан ирээдүй хүлээж байна вэ? |
|
Friday, 22 January 2010 |
С.Болд-Эрдэнэ Монгол улсын хүн ам удахгүй 2.8 саяд хүрнэ. Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж, хүн амын өсөлт мэдэгдэхүйц нэмэгдсэн. Гэтэл эрүүл мэндийн салбарынхны байж байгаа өрөвдмөөр байдлаас шалтгаалж хүн амын өсөлт зогсож ч мэдэхээр болж. Үнэндээ сүүлийн жил гаруйн хугацаанд жирэмсэн эмэгтэйчүүд хамгийн эрсдэлтэй болчихоод байна.
Гурван жилийн өмнө Хонгор суманд цианит натри, мөнгөн усанд хордсон эхчүүд гаж хүүхэд төрүүлэх боллоо хэмээн багагүй шуугисан. Ганц мөнгөн ус, цианитаас боллоо гэлтгүй манай улсад гаж хөгжилтэй хүүхэд мэндлэх нь улам бүр л нэмэгдэх болжээ. Ганцхан тоо хэлэхэд 1997 онд гаж хөгжилтэй ураг 2.3 хувь байсан бол 2007 онд 21.4 хувь болтлоо өсчээ. Уруул нь сэтэрхий, тагнай нь цоорхой, тулгуур эрхтнүүд нь наалдсан, төрөлхийн өсөлт нь зогссон гээд сэтгэл эмтэрмээр хүүхдүүд энэ Монголд төрж байна. Улаанбаатарын утаа, агаарын бохирдол, тоосжилт, хүнсний аюулгүй байдал гээд үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Энэ бүхнээс айж эмээсэн эхчүүд сүүлийн жил хүрэхгүй хугацаанд мөн л бөөн айдас дунд амаржиж байна. Гахайн ханиад буюу томуугийн H1N1 вирусээр бие тулгар эмэгтэйчүүд өвчлөх нь их байсан нь жирэмсэн эмэгтэйчүүдийг маань бүр ч их сандраасан. Гахайн томууны эсрэг вакциныг нь хийлгэх үү, гайтай өвчнийг нь яаж тусахгүйхэн шиг байя даа хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болсон эхчүүд олон байна. Гэтэл гахайн томуу гайгүй намжлаа гэтэл нярайн халдвар гарч, нэг хүүхдийн аминд хүрлээ. Хаа нэг аймаг, сумын эмнэлэгт биш улсдаа цөөхөн байх нэгдүгээр амаржих газарт ийм өвчин гарсан нь эхчүүдийг сандаргаж байна.
Монгол улсын иргэд өтгөн шингэндээ хутгалдсан газар төрж байна
Энэ худлаа үг биш. Нэгдүгээр амаржих газарт чухам юунаас болж нярайн халдвар гарсныг эцэслэн тогтоогоогүй байгаа ч орчны бохирдлоос гэдэг нь тодорхой болж байх шиг байна. Тус эмнэлгийн таван давхрын бохирын хоолой хагарч, өтгөн шингэн нь хальсан гэдгийг эмч, сувилагч нар нь ярьж байгаа. Үүнийг сонссон хэн ч гэсэн бид ямар цаг үед амьдарч байнаа гэж зовоход хүрнэ. Уг нь 21 дүгээр зуунд, хөгжил дэвшлийн эрин үед амьдарч байгаа биш бил үү бид. Гэтэл эмнэлэг, тэр дундаа шинэ иргэдийг тосч авдаг амаржих газар нь өтгөн шингэнтэйгээ холилдчихсон, хорвоод мэндэлж байгаа хүүхдээ өтгөн шингэний өмхий үнэртсэн байшинд угтаж авч байна гэхэд итгэхэд бэрх. Уг нь аль жил орчмын өмнөөс нэгдүгээр амаржих газрыг сантехникээ сольж, дотоод засвар үйлчилгээ хийхийг холбогдох газруудаас нь анхааруулж байсан юм билээ. Гэсэн ч тэр үед нь арга хэмжээ авалгүй явсаар хүүхдийн аминд хүрсний дараа л ухаан оров уу гэлтэй засч янзлахаар болж байна. Үүний бүх бурууг эмнэлгийн дарга С.Пүрэвсүхэд тохож, албан тушаалаас нь чөлөөлчихлөө. Гэхдээ бас л монголчуудын нэг туйлширсан зан давтагдаж байна уу гэлтэй. Ямар нэг алдаа гарвал шууд л хариуцсан албан тушаалтныг ажлаас нь халж, нэг их сүрхий алдаагаа засч залруулсан нэр зүүгээд л бахь байдгаараа үлддэг тэр зуршил давтагдаж байна уу гэж бодогдох боллоо. Үнэндээ нэгдүгээр амаржих газрын эмч нар төдийгүй нийт эмнэлгийнхэн үүнд бухимдангуй хандаж байгаа сурагтай.
Эмнэлгийн даргыг биш сайдыг нь огцруулъя
Өнгөрсөн хавраас л нэгдүгээр амаржих газар гэлтгүй бүх л амаржих газрын ачаалал нэмэгдэж, ор дэрний хүрэлцээ муу байна хэмээн яригдаж байсан. Ор дэр ч гэлтгүй, эм тариа, бүр нэг удаагийн бээлий хүртэл дутагдалтай байгаагаа эмч нар учирласаар ирсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч үүнийг хангалттай ярьж, бичсэн. Бүр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэшигчид эрүүл мэндийн салбарынхантай уулзаж байхад үүнийг амаржих газрын эмч нар ярьж хэлж байсныг тодхон санаж байна. Тийм байтал амаржих эмнэлгүүдэд бүх бурууг тохоод өнгөрөх нь хэтэрхий өрөөсгөл санагдах юм. Хэрэв төсөв мөнгө нь хүрэлцээтэй байсан бол тэр хоолойг сольчиход ядах юмгүй хэмээн зарим эмч нар ярьж байгаа юм. Даанч эдийн засгийн хямралаар нэр барьж, төсөвт хэмнэлт хийнэ гэж бужигнуулж байсан тэр үед нэг эмнэлгийн бохирын хоолойг солиход шаардлагатай тав арван цаасыг мэдэх хүн хаана ч байгаагүй гэхэд болно доо. Шаардлагатай хөрөнгийг нь шийдвэрлэж өгөөгүй байж ажлын хариуцлага алдлаа хэмээн нэг эмнэлгийн даргыг ажлаас нь халлаа гээд энэ байдал дахин давтагдахгүй гэсэн үг биш. Одоо нэгдүгээр амаржих газрын эхчүүдийг хүлээж авч байгаа Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, хоёрдугаар амаржих газар, бусад эмнэлгүүд бүгд л ачааллаа дийлэхгүй байгаа. Дээрх эмнэлгүүдэд нярайн халдвар, элдэв халдварт өвчин хэзээ ч гарахыг хэлж мэдэхгүй. Бас нэг эмнэлэгт нярайн халдвар гарлаа гэхэд тэр эмнэлгийн даргыг бас л ажлын хариуцлага алдлаа гээд ажлаас нь халах хэрэг үү. Бид өөрийн биеэ, үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг ганц эмнэлгийн дарга, эмч, сувилагчид даатгаагүй. Харин хүүхдийн маань амийг алдчихаад нэг даргын хариуцлагагүй байдал гэж ярьж байгаа Эрүүл мэндийн яам, энэ салбарт бугшсан хариуцлагагүй байдлыг уг үндсээр нь таслахгүй бол бидний ирээдүйг юу хүлээж байгааг хэлж мэдэхгүй нь. Хэрэв уг үндсээр нь өөрчилье гэвэл төрийн бодлогыг боловсруулдаг яамнаас нь эхлээд шинэчилбэл ямар вэ. Өдгөөгийн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, дэд сайд Г.Цолмон нарыг албан тушаалаас нь чөлөөлж, бусад холбогдох албан тушаалтнуудад ч хатуу анхааруулга өгье. Хорвоод мэндлээд 10 ч хоноогүй хүүхэд амиа алдчихаад байхад зүгээр нэг эмнэлгийн дарга халагдаад удирдах албан тушаалтнууд нь гэмгүй царайлаад үлдэнэ гэдэг шударга ёсонд төдийлөн нийцэхгүй. Тэгээд ч Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай тооцох хариуцлага ганц үүгээр зогсохгүй. Гахайн томууны үед тааруухан ажилласан гээд тэдэнд тулгах “ял” нэгээр зогсохгүй байгаа. Ядаж л шинэ амаржих газар байгуулахаар нэлээд дээрээс ярьж эхэлсэн ч одоо болтол Яармагт эмнэлгийн газрыг олгосон гэхээс өөр шийдэгдчихсэн зүйл алга байна. Ийм байхад бидний ирээдүй хаана мэндэлж, хэрхэн эрүүл саруул өсч бойжихыг хэлж мэдэхгүй юм.
Уншсан: 735
1. Бичсэн: eej, Өдөр: 26-01-2010 21:56 Huuhdiinhee mongiig haschihsan. shineer toroh huuhded odoo bolgoj bna uu gvv yu. deerees ni toroh emneleg bhgui. iim bhad bi dahij tormoorgui l bn shuuu. | |
|
|
|
| |
|
Валютын Ханш
| US dollar | USD | 1383.33 | | Euro | EUR | 1840.66 | | Japanese yen | JPY | 14.81 | | Английн фунт | GBR | 2124.79 | | Russian ruble | RUB | 47.38 | | Chinese yuan | CNY | 202.59 |
Өдрийн зурхай
|
Цаг агаар
|
|
 |
27°C |
 |
Дунджаар:26°C
Чийгшил: 22.8%
Салхи: 230SW 6mps |
|
|
|
|
| Цаг |
18:00 |
| Салхины хүйтрэл |
--- |
| Дунджаар |
26°C |
| Салхины чиглэл |
230SW |
| Салхины дундаж хурд |
200°/270° |
| Салхины хурд |
6mps |
| Салхины хүч |
--- |
| Үзэгдэх орчин |
10 km |
| Агаарын даралт |
1010hpa |
| Чийгшил |
22.8% |
| Чийгшилтийн индекс |
26.0°C |
| Ууршилтын индекс |
26°C |
| Хур тунадас |
--- |
| Цас |
--- |
|
Нэвтэрсэн хэрэглэгч
Сүлжээнд: 14 зочид холбогдсон байна
|