Захиалга
Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг. Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063 Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.
|
|
|
Хотын амьсгал
|
Thursday, 28 January 2010 |
|
Монголын улаан загалмайн нийгэмлэгээс “А хүрээний H1N1 вирусын халдвартай тэмцэх” төслийг нийслэлийн зургаан дүүрэг, дөрвөн аймагт хэрэгжүүлж байна. Сэтгэгдэл бичих | Уншсан: 242 |
|
|
Saturday, 02 September 2006 |
Хуучин аргыг сэргээсэн шинэ менежмент Японы олон улсын “Жайка” байгууллага нь нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөөг 2020 он хүртэл хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, хогийн менежментийг сайжруулах алхмуудыг хийж байна. Шинэ юм гэдэг удаан мартагдсан хуучныг хэлнэ гэдэгчлэн нийслэлийн хог хаягдалтай тэмцэхэд хуучин нийгмийн тогтолцооны үед байсан аргыг ч сэргээн нэвтрүүлж байгаа гэнэ. Энэ нь хог хаягдлыг төвлөрсөн цэг дээр хаях бус шууд машинд ачуулах явдал юм. Ингэснээр айл, өрх, албан байгууллагын хог хаягдал тодорхой цэгт хуралдан овоорч орчныг бохирдуулдаг зохисгүй үзэгдэл таслан зогсоогдох учиртай. Түүнчлэн “Жайка”-гаас ахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ангилан хаях ажлыг Чингэлтэй дүүргийн нэгээс зургаадугаар хороодод туршиж эхлээд байна. Оршин суугчдын хогийг долоо хоногийн гурван өдөрт, аж ахуйн нэгжийнхийг өдөр бүр ангилан ачиж, цуглуулах үйл ажиллагааг туршиж эхэлсэн нь үр дүнтэй болсон гэнэ. Нийслэлийн гэр хорооллуудад ТҮК-ийн хогийн машин сардаа нэг түүнээс ч удаж ирдэг. Мэдээж хогийн машин аль болох олон ирэх юм бол гэр хорооллын гудамж цэвэр байх боломжтой. Харин ийнхүү сардаа л нэг бараагаа харуулдаг тохиолдолд, ялангуяа өвлийн цагт гэр хорооллын айлуудын хог хаягдал, үнс нурам амархан хуримтлагдаж гудамж, талбай, гуу жалгаар дүүрдэг. Тэгвэл Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө хэрэгжсэнээр ийм хүндрэлтэй байдал үгүй болно. Өөрөөр хэлбэл “Жайка”-гийнхан иргэд, оршин суугчдад хогоо ил задгай хаях боломж олгохгүй нь. Баянгол дүүргийн зарим хороодод хог хаягдлыг дулааны түлш болгон ашиглах туршилтын төслийг өнгөрсөн жил хэрэгжүүлсэн аж. Хаягдал цаас болон хуванцар материал, гялгар уутыг ашиглан хатуу түлш үйлдвэрлэсэн нь агаарт ялгаруулах хорт утааны хэмжээ бага, нүүрснээс хоёр дахин илчлэг ихтэй зэрэг олон давуу талтай байжээ. Энэ нь эдийн засагт хэмнэлттэй төдийгүй байгальд үзүүлэх сөрөг нөлөө бага учраас энэ жил дахин туршиж, нэвтрүүлэх зорилготой ажиллаж байгаа гэнэ. Нийслэлийн томоохон төвлөрсөн хогийн цэг болох Улаан чулуутын нөхцөл байдлыг сайжруулах туршилтын төсөл ч мөн хийгдээд байгаа юм. Уг төслийн хүрээнд хогийн цэг дээр хөдөлгөөнт далан байгуулж, найман га газрыг хөрсөөр хучин эрүүлжүүлэх зэрэг ажлуудыг хийжээ. Энэ нь үр дүнгээ өгсөн чухал ажил болсон гэдэгт мэргэжилтнүүд санаа нийлж байна. Сэтгэгдэл (1) | Уншсан: 877 |
|
|
Saturday, 26 August 2006 |
|
{mosimage НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өчигдөр болж, хотын хамгийн гол “проблём”-уудын нэг болох хог хаягдлын асуудлаар хэлэлцэн, шийдвэр гаргалаа. Таван жилийн турш мөрдөж ирсэн хог хаягдлын үнийг “хөдөлгөх” болсон нь цаг үеэ олсон зөв шийдэл гэдэгтэй Тэргүүлэгчид санал нэгдэж байсан. Сэтгэгдэл бичих | Уншсан: 511 |
|
Шинэчилсэн: ( Thursday, 25 March 2010 )
|
|
|
Saturday, 26 August 2006 |
“Нийтийн тээвэр-нийслэлийн өнгө” сэдэвт аян Улаанбаатар хотноо жилийн хугацаатай явагдаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд дүүргүүдийн Замын Цагдаагийн тасаг нийслэлийн Нийтийн тээвэр зохицуулалтын газартай хамтран “Нийтийн тээврийн хэрэгслийн соёл,сахилга бат, дэг журам” аяныг 14 хоногийн хугацаатай өрнүүлж эхэлжээ. Нийслэлийн Нийтийн тээвэр зохицуулалтын газрын Хяналт шалгалтын албаны дарга П.Наранцэцэгтэй уулзлаа. -Хотын хэмжээнд хэчнээн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байна вэ? -Нийтийн тээврийн тусгай зөвшөөрөлтэй 5000 гаруй тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна. Том, дунд, бага оврын автобус болон таксины үйлчилгээ бүгд энд багтаж байгаа. -Зөвшөөрөлгүй гэгддэг бага оврын автобусууд ч энэ тооцоонд хамрагдаж байгаа юу? -Үгүй. Үүнээс гадна албан ёсоор 550-аад бага оврын автобус зөвшөөрөлгүй үйлчилгээнд явдаг гэж бүртгэгдсэн. Харин өдөр тутам тогтмол үйлчилгээнд гардаг нь 300 орчим юм. -Аяны хүрээнд ямар арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна? -Хичээлийн шинэ жил эхэлж, нийслэл хотод хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан уг аяныг өрнүүлж байгаа юм. Нийтийн тээврийн хэрэгслүүд зохих журмаар үйлчилгээ үзүүлж байна уу, өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдал, цаашлаад авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартыг хангаж чадаж байгаа эсэхийг аяны хүрээнд илрүүлэх зорилготой. Хэдийгээр энэ бүгдийг байнга дагаж мөрдөх журамтай ч улам эрчимжүүлэх зорилгоор аяныг явуулж байгаа хэрэг шүү дээ.Сэтгэгдэл бичих | Уншсан: 541 |
|
Шинэчилсэн: ( Thursday, 25 March 2010 )
|
|
|
Tuesday, 22 August 2006 |
|
Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Боловсрол, эрүүл мэндийн байгууллага болон орон сууц нийтийн аж ахуйн газруудын өвөлжилтийн бэлтгэл, засварын ажлын явц энэ удаагийн хуралдааны гол сэдэв байв.
Сэтгэгдэл бичих | Уншсан: 467 |
|
Шинэчилсэн: ( Thursday, 25 March 2010 )
|
|
|
Monday, 21 August 2006 |
Та сарынхаа цалингаас хэдэн төгрөгийг хогийн хураамжинд төлдөг вэ. Захын хүнээс энэ тухай асуухад баахан эргэлзэх юм билээ. Орон сууцны оршин суугчдын хувьд нэг хүнээс сардаа 200 төгрөг буюу өрхөөс дунджаар 600-1000 төгрөг хураадаг байв. Харин гэр хорооллын айл сардаа 1000-1500 төгрөгийг өрхийн төсвөөсөө дүүргийн ТҮК-д оруулдаг. Зуслангийн айлуудын хувьд 2000 төгрөгийн хураамж төлөх журамтай. Өчигдөр болсон нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын хэлтсээс оруулсан хогийн хураамжийг нэмэх тухай саналыг хэлэлцлээ. Шинээр мөрдөх тарифаар, орон сууцныхнаас авах хогийн мөнгийг нэгэн жигд байхаар тооцоолжээ. Өрхийн сард төлөх хураамж нь 1950 төгрөг. Харин гэр хорооллынх 2450 төгрөг болж, зуслангийн айлуудын хураамж 250 төгрөгөөр нэмэгдсэн байна. Хогийн үнийн өөрчлөлтөд нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх зардал ч багтсаны зэрэгцээ золбин нохдыг устгах үйлчилгээ мөн “шингэсэн” байна.
Сэтгэгдэл бичих | Уншсан: 486 |
|
|
Monday, 21 August 2006 |
|
Зунжин ханатлаа амарсан хүүхэд багачууд нэг л мэдэхэд хичээлдээ цуглах болчихож. Зуслангийн айлууд ч чимээ нүргэлсэн их хотынхоо зүг нүүдэллэж эхлэв. Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажлын “төсөв” айл өрхүүдэд бодогдож байх энэ өдрүүдэд их хот ч бас өвөлжилтийн бэлтгэл, засвар, халаалт дулаан, ус цахилгаан гээд өнөө маргаашгүй амжуулахгүй л бол өвлийн хүйтэнд зутарч мэдэх ажлуудаа цэгцэлж, зөвлөлдлөө. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар тоймтой хоёр асуудал хэлэлцсэний нэг нь өвөлжилтийн бэлтгэл ажлын биелэлт, явцын талаарх мэдээлэл байв. Сэтгэгдэл бичих | Уншсан: 555 |
|
Шинэчилсэн: ( Wednesday, 23 August 2006 )
|
|
| |
|
|
|
| |
|
Валютын Ханш
| US dollar | USD | 1383.33 | | Euro | EUR | 1840.66 | | Japanese yen | JPY | 14.81 | | Английн фунт | GBR | 2124.79 | | Russian ruble | RUB | 47.38 | | Chinese yuan | CNY | 202.59 |
Өдрийн зурхай
|
Цаг агаар
|
|
 |
15°C |
 |
Дунджаар:14°C
Чийгшил: 54.8%
Салхи: 180SSS 2mps |
|
|
|
|
| Цаг |
22:00 |
| Салхины хүйтрэл |
--- |
| Дунджаар |
14°C |
| Салхины чиглэл |
180SSS |
| Салхины дундаж хурд |
---/--- |
| Салхины хурд |
2mps |
| Салхины хүч |
--- |
| Үзэгдэх орчин |
10 km |
| Агаарын даралт |
1016hpa |
| Чийгшил |
54.8% |
| Чийгшилтийн индекс |
14.6°C |
| Ууршилтын индекс |
--- |
| Хур тунадас |
--- |
| Цас |
--- |
|
Нэвтэрсэн хэрэглэгч
Сүлжээнд: 21 зочид холбогдсон байна
|