Захиалга
Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг. Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063 Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.
|
|
|
Дугаарын зочин
|
Saturday, 02 September 2006 |
МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн Эх бичиг-Алтай судлалын тэнхмийн багш доктор, профессор Ш.Чоймаатай уулзлаа. Бидний яриа хичээлийн шинэ жилийн сэдвээр эхэлсэн юм. -Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан энэ жилийн эхний хичээлийг “Монголын нууц товчоо”-гоор эхэлж байгаа нь туйлын сайн хэрэг. Зөвхөн энэ жил ч биш цаашид уламжлал болж хэвших ёстой гэж би бодож байна. Яагаад гэвэл, “Монголын нууц товчоо” шиг ийм аварга том, түүх, хэл, уран зохиол,ёс заншил, шашин, угсаатны зүй зэрэг олон талыг агуулсан, ардын аман зохиол болон бичгийн хэлийг хосолж бичсэн бүтээлийг бусад суурьшмал иргэд үнэндээ бүтээгээгүй юм. Бусад орнуудад өөрсдийн нь шүтэж дээдэлж ирсэн, эртний гайхалтай бүтээлүүд бий.Тухайлбал, Францын “Роландын дуулал” ч юм уу, Оросын “Игорийн хорооны үг” гэх мэт зохиолыг хэмжээ, агуулга, уран сайхнаар нь яг харьцуулаад үнэлж цэгнэх юм бол “Монголын нууц товчоо” гайхамшигтай. Тэр тусмаа та бүхэн мэднэ, дэлхий дахин саяхан болтол, одоо ч гэсэн Монгол орныг Чингис гэхээр мэддэг, Чингис гэдгийг ойлгохдоо ертөнцийн талыг эзэлсэн эрэмгий дайчин, талын нүүдэлчин, морьт цэргийн агуу жанжин тийм л хүн байсан гэж бодохоос биш Монголчуудын бичиг үсгийн соёлын талаар ямар ч төсөөлөл байдаггүй. Тийм ч учраас Монголчууд бид өөрөө өөрсдийнхөө соёлыг дэлхий дахинд гаргаж тавих хэрэгтэй юм. Дэлхийн аль ч улс өнгөрсөн үед бүтээсэн зохиол бүтээлээ судалж, дэлхийд таниулдаг учраас тэр улс үндэстний соёл түүхийг бусад улсууд хүндэлдэг. Гэтэл бид тэгж чадаагүйгээр үл барам залуу хойч үе маань ч Монголынхоо түүх, хэл соёлыг умартахад хүрсэн шүү дээ. “Монголын нууц товчоо”-ноос эхлээд XX зууны эхэн үе хүртэлх олон арван түүхэн сурвалж бичигт ганцхан санаа л нэвт явдаг. Энэ нь юу гэвэл, “Уг удмаа бүү умарттугай. Үүний төлөө л би энэ бүтээлийг цөлбөж бичлээ. Дараагийн хүн миний бичсэнийг залгуулан бичиж, үр хойчдоо түгээгээрэй. Монголчууд гэдэг чинь эрт цагаасаа үүх түүх ихтэй агуу үндэстэн байсан юм шүү” гэсэн энэ л санаа шувт явсан байдаг. Сэтгэгдэл (1) | Уншсан: 945 |
|
|
Saturday, 26 August 2006 |
|
Түүнтэй ямар ч сэдвээр ярилцсан тун амттай юм. Амттай гэдэг нь сонирхолтой гэсэн үг л дээ. Аливаа зүйлийг олон талаас нь харж ул суурьтай дүгнэлт хийхийн зэрэгцээ тэр бүхнээсээ өвөрмөц гаргалгаа хийдэг нь юухнаас ч болов харагдах аж. Ингээд олныг үл нуршин Цагаан бөө овогт Баярцогтын Бат-Уугантай уншигч таныг уулзуулъя. Тэрбээр ШУТИС-ийн БИС-ийн Архитектурын салбарын дөрөвдүгээр курсын оюутан. Монголын ирээдүй болсон залуу хүний хувьд улс эх орныхоо өнгөрсөн, одоо, ирээдүй хийгээд өнөөгийн нийгмийн амьдралын сэтгэл эмзэглүүлсэн зүйлсийн талаар тэрбээр бидэнтэй санал бодлоо хуваалцахыг хүссэн юм.
Чингис хааны хөшөөг алтаар цутгасан ч яадаг юм -Бидний яриа нэлээд үндсэрхэг өнгө аястай өрнөх нь шиг байна. Тэгэхээр эхлээд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн талаар ямар бодолтой байгааг чинь сонсмоор байна? -Монголчууд бид төрт ёсны баялаг уламжлалтай, агуу түүхтэй ард түмэн. Харин өнөөдөр тэрхүү төрт ёсны уламжлалаасаа суралцахгүй байгаа нь харамсалтай. Хүннүгийн үеэс тоолох юм бол Монгол нутагт төр улс тогтносон 3000 жилийн түүх бий. Гэтэл бид Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж байгаа нь өөрсдийгөө славчуудаас залуу үндэстэн гэсэн ойлголтыг төрүүлж байгаа юм биш үү. Хятадын анхны төрт улс, Монголчуудын өвөг дээдэс Хүннүчүүдийн төрт улстай нас чацуу байхад бид 800 жилийн ойг тэмдэглэдэг нь буруу гэж би хувьдаа боддог. Сэтгэгдэл (2) | Уншсан: 896 |
|
|
|
|
|
| |
|
Валютын Ханш
| US dollar | USD | 1383.33 | | Euro | EUR | 1840.66 | | Japanese yen | JPY | 14.81 | | Английн фунт | GBR | 2124.79 | | Russian ruble | RUB | 47.38 | | Chinese yuan | CNY | 202.59 |
Өдрийн зурхай
|
Цаг агаар
|
|
 |
15°C |
 |
Дунджаар:14°C
Чийгшил: 54.8%
Салхи: 180SSS 2mps |
|
|
|
|
| Цаг |
22:00 |
| Салхины хүйтрэл |
--- |
| Дунджаар |
14°C |
| Салхины чиглэл |
180SSS |
| Салхины дундаж хурд |
---/--- |
| Салхины хурд |
2mps |
| Салхины хүч |
--- |
| Үзэгдэх орчин |
10 km |
| Агаарын даралт |
1016hpa |
| Чийгшил |
54.8% |
| Чийгшилтийн индекс |
14.6°C |
| Ууршилтын индекс |
--- |
| Хур тунадас |
--- |
| Цас |
--- |
|
Нэвтэрсэн хэрэглэгч
Сүлжээнд: 20 зочид холбогдсон байна
|